УДШ: Их эв намыг бүртгэхээс татгалзлаа | News.MN

УДШ: Их эв намыг бүртгэхээс татгалзлаа

Хуучирсан мэдээ: 2018.04.16-нд нийтлэгдсэн

УДШ: Их эв намыг бүртгэхээс татгалзлаа

УДШ: Их эв намыг бүртгэхээс татгалзлаа

‘Их эв нам’-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай З.Бат-Отгон нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр /2018.04.16/ хянан хэлэлцлээ.

Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав. Уг нам нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм.

Мөн хуралдаанаар “Гэр Хороолол Хөгжлийн нам”- ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Б.Батсүх нарын хүсэлтийг хянан хэлэлцлээ.

Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу Улсын Дээд шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 15 дугаар тогтоолд заасан намыг үүсгэн байгуулахтай холбоотой бичиг баримтын бүрдлийг хангах шаардлагыг биелүүлээгүй тул Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.

Хүсэлт гаргагч нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм гэж Улсын дээд шүүхээс мэдээллээ.

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Үүлэн үст 2018-04-16 66.181.188.123

Улс төр ашигтайг мэдээл нам байгуулдагын байгаа биз дээ худалдаа гэр хороололд байгаа хүмүүс ядуу байна гэр хороолол ялна нтр гэж гошигруулж байгаад дэмжигч олонтой намтай болчихвол 20 оны сонгуульд Батсүх батүүл 2 маана ядаж үнсэн өнгөт ордонд залардагын байгаа биздээ
Гэхтээ хотын дарга байхдаа тоогоогүй хүн одоо талбай дээр гарч зогсоод гэр хороолол ялна гээд байхымдаа

Avatar

Үнэн ба зөв 2018-04-16 203.91.115.42

Үнэн ба зөв нам гээд пэйсээр л дүүрэн байна лээ ш дээ

Avatar

Зочин 2018-04-16 203.91.115.44

Нам байгуулж байхаар Үнэн ба зөв намд элсээрэй

Avatar

Зочин 2018-04-16 43.228.130.158

tiim nam baidag yumuu?

Avatar

бат-отгон 2018-04-16 202.9.40.226

юун шинэ нам бэ

Avatar

Nymaa 2018-04-16 202.179.25.65

yg unen manaid namaas ix yum alga

Avatar

njut; 2018-04-16 66.181.189.252

Улс орны хөгжил,ард түмний амьдралд гай тарихаас цаашгүй энэ олон муусайн намуудаар үхсэн элэнцгээ хийхэв

Avatar

Зочин 2018-04-16 122.201.21.103

ОДОО УЛСТӨРИЙН ЯМАР Ч НАМ ХЭРЭГГҮЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж