Хятадын гранприд Д.Риккиардо тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.04.16-нд нийтлэгдсэн

Хятадын гранприд Д.Риккиардо тэргүүллээ

Хятадын гранприд Д.Риккиардо тэргүүллээ

Формула-1 уралдааны энэ улирлын 3 дахь гараа өнгөрсөн амралтын өдөр БНХАУ-ын Шанхай хотын олон улсын авто тойрууллагад явагдлаа. Тус гараанд Ред Булл багийн Австрали нисгэгч Д.Риккиардо тэргүүлж улирлын анхны түрүүгээ хүртлээ. Энэ нь Д.Риккиардогийн Хятадын гранприд тэргүүлж буй анхны тохиолдол болж байна.

Хятадын гранприд Д.Риккиардо хамгийн шилдэг нь байсан гэхэд болно. Байрлал тогтоох гараанд 6-р гарсан Д.Риккиардо тойргийг хамгийн хурдан хугацаанд тойрсон нисгэгч болсон бөгөөд 45 дахь тойрог дээр Мерседес багийн В.Боттасыг гүйцэж түрүүснээр уралдааны тэргүүллийг гартаа авсан. Ингээд үлдсэн 11 тойрогт өрсөлдөгчдөө урдаа алдалгүй явсаар Хятадын Шанхайн гранприд тэргүүлсэн байна. Ням гаригт уралдааныг тэргүүн шугамнаас эхлүүлээд байсан Феррари багийн С.Феттел уралдаан өндөрлөхөд 13 тойрог дутуу байхад Ред Буллын М.Верстаппентай шүргэлцэж замаас гарч цаг алдсан нь байр ухархад нөлөөлсөн. Хэдийгээр үлдсэн хугацаанд байраа нөхөх гэж хичээж байсан ч амжилгүй уралдаан өндөрлөсөн.

Шанхайн гранпригийн онооны бүсэд багтсан нисгэгчид:

  1. Д.Риккиардо “Ред Булл” – 1 цаг 35 мин 36.380 сек
  2. В.Боттас “Мерседес” +8.894 сек
  3. К.Райкконен “Феррари” +9.637 сек
  4. Л.Хэмилтон “Мерседес” +16.985 сек
  5. М.Верстаппен “Ред Булл” +20.436 сек
  6. Н.Хюлкенберг “Рено” +21.052 сек
  7. Ф.Алонсо “МкЛарен” +30.639 сек
  8. С.Феттел “Феррари” +35.286 сек
  9. К.Сайнз “Рено” +35.763 сек
  10. К.Магнуссен “Хаас” +39.594 сек

Уралдааны дараа Ред Булл багийн М.Верстаппен торгууль хүлээж 5-р байранд бичигдсэн. Тэрээр Феррари багийн С.Феттелийн машиныг мөргөсөн учир дээрх шийтгэлийг хүлээсэн юм. 3 гарааны дараах байдлаар С.Феттел ДАШТ-нийг тэргүүлж байгаа бөгөөд дараагийн гараа хоёр 7 хоногийн дараа Азербайжаны гранпригээр үргэлжилнэ.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж