Өнгөрсөн амралтын өдрүүдэд 420 орчим хаяг, самбарыг буулгажээ | News.MN

Өнгөрсөн амралтын өдрүүдэд 420 орчим хаяг, самбарыг буулгажээ

Хуучирсан мэдээ: 2018.04.16-нд нийтлэгдсэн

Өнгөрсөн амралтын өдрүүдэд 420 орчим хаяг, самбарыг буулгажээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд 420 орчим хаяг, самбарыг буулгажээ

‘Манай хороо-Миний гудамж’ аяны хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбайд байрлуулсан өнгө үзэмжгүй, замын хөдөлгөөний үзэгдэх орчин хязгааралсан хувь хүн хуулийн этгээдийн зөвшөөрөлгүйгээр байрлуулсан гадна зар сурталчилгааны байгууламж, хаяг, хаягийн байгууламжуудыг албадан буулгах үйл ажиллагааг 2018 оны 4 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Жигжидийн уулзвараас 4 буудал хүртэл замын 2 талаар, Доржийн гудамж дагуу замын 2 талаар зөвшөөрөлгүй, өнгө үзэмжгүй, шаардлага хангаагүй, бүртгэлгүй зарлалын самбар болох 2 тулгуурт байгууламж, 170 хаяг хаягийн байгууламж, 250 орчим цаасан болон хулдаасан зарлалын хуудсыг албадан буулгасан байна.

Цаашид 4 буудлаас 32-ийн тойрог, 32 тойргоос Баянбүрдийн аюулгүйн тойрог, Дарь-Эхийн гудамж, Ногоон нуурын гудамжуудыг үе шаттайгаар буулгах ажлыг зохион байгуулан ажиллахаар төлөвлөөд байна.

Байгууллага, аж ахуйн нэгжүүдийг ойр орчимдоо зөвшөөрөлгүйгээр хаяг хаягын байгууламж, зарлал, сурталчилгааны самбар байрлуулахгүй байхыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас уриалж байна.

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-04-16 203.91.118.247

Зөв байна шүү

Avatar

зочин 2018-04-16 202.70.34.89

Буулгах нь зөв, харин дахиад сонгууль болохоор өөрчлөгдөх вий дээ. ер нь хотын гудамж эхлээд стандартаа батлавал яасийн ? хүүхдээ хөтлөөд зэрэгцээд алхах газаргүй явган замыг зөвшөөрдөгөө л болих хэрэгтэй, Ядаж алхах зам, хоггүй орчин байвал хотын түгжрэл тодорхой % буурна шүүдээ,

Avatar

haha 2018-04-16 219.142.99.11

albadan buulgasan gene uu. setguulchid ee bundgurtei bol teriigee ajilluulaach ee. hunii muud durlaj bhaar eh heleeree zov bicheed surchih. haha

Avatar

zochin 2018-04-16

Маш зөв ажил хийж байнаа нүд эрээлжилэм олон замбараагүй олон сабарыг буулгаад дахиж битгий тавиарай бас хороолол дундах орц гарцийг нээх хэрэгтэй шүү өнгөрсөн жил их олны талархалыг хүлээсэн ажил байсан дахиад энийгээ үргэлжлүүлээрэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж