Питтсбург Пингвинс цувралыг тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2018.04.16-нд нийтлэгдсэн

Питтсбург Пингвинс цувралыг тэргүүлж байна

Питтсбург Пингвинс цувралыг тэргүүлж байна

Сүүлийн 2 жилийн стэнлийн цомын эзэн Питтсбург Пингвинс баг Филадельфиа Флайерс багийн талбайд зочлон цувралын 3 дахь тоглолтоо хийлээ. Хоёр багийн цувралын эхний 2 тоглолтонд аль нэг хожил байгуулж 1-1 болоод байсан. Тэгвэл Питтсбург Пингвинс баг шилдэг тоглогчдынхоо сайн тоглолтын үр дүнд талбайн эздийг 5-1 харьцаатай буулгаж авлаа. Ингэснээр цувралыг 2-1 харьцаатай тэргүүлж эхэллээ.

Энэ өдөр С.Кросби 1 гоол, 3 гоолын дамжуулалт өгсөн бол Е.Малкин 1 гоол, 1 гоолын дамжуулалт өгсөн байна. Мөн Ж.Шульц ,Б.Дюмолин, Д.Брассард нар тус бүр 1 гоол оруулж багийнхаа ялалтыг баталгаажуулсан байна. Харин талбайн эздээс Т.Санхейм тоглолтын 2-р үед ганц гоол оруулжээ.

Б.БЯМБАБАЯР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж