Миннесота Уайлд талбайдаа эхний хожлоо авлаа

Хуучирсан мэдээ: 2018.04.16-нд нийтлэгдсэн

Миннесота Уайлд талбайдаа эхний хожлоо авлаа

Миннесота Уайлд талбайдаа эхний хожлоо авлаа

Плэй-оффын эхний шатанд учраа таарсан Миннесота Уайлд болон Виннипег Жетс багуудын цувралын 3 дахь тоглолт өнөө өглөө “Эксел Энержи Центр” ордонд болж талбайн эздийн ялалтаар өндөрлөлөө. Эхний хоёр тоглолтонд ялагдал хүлээгээд байсан Миннесота Уайлд баг талбайдаа хийсэн эхний тоглолтын санаачлалыг авч тоглосон. Эхний үед 2-1 харьцаатай тэргүүлсэн бол 2-р үед 4 гоол оруулсан бол зочдоос ганц гоол орсон. 3-р үед гоол ороогүй бөгөөд тоглолт 6-2 харьцаагаар талбайн эзэн Миннесота Уайлд багийн ялалтаар өндөрлөлөө.

Ийнхүү Миннесота Уайлд баг талбайдаа хийсэн цувралын 3 дахь тоглолтонд ялалт байгуулж цувралын харьцааг 2-1 болгож ойртуулаад байна. Хоёр багийн дараагийн тоглолт 19-ний өглөө Миннесота Уайлд багийн талбайд болно.

Б.БЯМБАБАЯР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж