Вашингтон Капитас 2 дараалан хожигдлоо

Хуучирсан мэдээ: 2018.04.16-нд нийтлэгдсэн

Вашингтон Капитас 2 дараалан хожигдлоо

Вашингтон Капитас 2 дараалан хожигдлоо

NHL буюу Үндэсний Хоккейн Лиг (ҮХЛ)-ийн плэй-оффын 1-р шат үргэлжилж байна. 1-р шатанд учраа таарсан Вашингтон Капиталс болон Колумбус Блю Жакетс багуудын цувралын 2 дахь тоглолт өнөө өглөө Вашингтон Капиталс багийн талбайд болж зочин багийн ялалтаар өндөрлөлөө.

Хоёр багийн тоглолтонд нийт 9 гоол орж нэмэлт цагт ялагч тодорсон. Тоглолтын эхний үед Ж.Бигл болон А.Овечкин нарын гоолоор тэргүүлж байсан ч зочдоос К.Аткинсон багийнхаа эхний гоолыг оруулсан. Ингээд 2-р үед талбайн эздээс А.Овечкин тус тоглолтын 2 дахь гоолоо оруулсан ч зочдоос Ж.Андерсон, К.Аткинсон болон З.Веренски нар гоол оруулж зочид 4-3 харьцаатай тэргүүлж эхэлсэн. Шийдвэрлэх үед Ти.Жи.Оши багийнхаа 4 дэх гоолыг оруулж тоглолт үндсэн цагт 4-4 харьцаагаар өндөрлөж цаг сунгасан. Нэмэлт цагт зочин баг Колумбус Блю Жакетс багаас М.Калверт гоол оруулж баг нь ялалт байгууллаа. Ийнхүү Комбус Блю Жакетс баг цувралын эхний 2 тоглолтонд Вашинтон Капиталс багийн талбай дээрээс ялалт байгуулж цувралыг 2-0 харьцаатай тэргүүлж эхлээд байна. Одоо хоёр багийн цувралын 3 болон 4 дэх тоглолт Колумбус Блю Жакетс багийн “Нашионал уайд арена” ордонд болно.

Мэргэжилтнүүдийн таамаглал ёсоор энэ цувралд Вашингтон Капиталс баг ялалт байгуулна гэж таамагласан боловч бодит байдал эрсэгээрээ эргэж байна. Аваргын төлөөх гол фаворит Вашингтон Капиталс багийн хувьд улирлаа эрт дуусгах ч аюултай нөхцөл байдал үүсээд байна.  

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж