"Индрийг өс хонзонгийн сэдлээр ашиглуулахгүй"

Хуучирсан мэдээ: 2018.04.16-нд нийтлэгдсэн

"Индрийг өс хонзонгийн сэдлээр ашиглуулахгүй"

"Индрийг өс хонзонгийн сэдлээр ашиглуулахгүй"

Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөлөөс /ОНЗ/ өнөөдөр /2018.4.16/ мэдээлэл хийлээ.

Тус зөвлөлийн дарга Г.Баасан “Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсыг авлигад их өртөж, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрснийг онцолсон. Иймд 2018-2019 оныг “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, хохирогчийг хамгаалах жил” болгон зарлалаа. Энэ үйлст хүчээ нэгтгэн хамтран ажиллахыг уриалсан. Авлигын эсрэг хуульд гэрч, хохирогчийг хамгаалах хууль бий. Харамсалтай нь авлигын эсрэг хууль 11 жил болохдоо огт хэрэгжсэнгүй. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч нийт ард түмнийхээ өмнөөс зарлиг гаргалаа. Үүнийг хэрэгжүүлж, үр дүнд хүргэхийн тулд ОНЗ авлигын эсрэг гэрч, хохирогчийг хамгаалах, дуу хоолойгоо нэгтгэх индэр болгож буйгаа зарлаж байна. Гэхдээ энэ индрийг улс төр, өс хонзонгийн зорилгоор атгаг санааны зорилгоор олон түмэнд ашиглуулахгүй гэдгийг олон түмэнд анхааруулъя. Цаашид аймаг, сум бүрийн албан байгууллага бүрд авлигыг таслан зогсоох, түүнийг мэдээлэх бүлгэм байгуулахыг олон нийтэд уриалж байна. ОНЗ нь авлигатай тэмцэх бүлэг, бүлгэмээс ирүүлсэн  авлигын шинж агуулж байгаа мэдээлэл, бусармаг үйлдэл бүрийг тогтмол  олны сонорт хүргэж, авлигад өртөж буй төрийн албан хаагчийг нээлттэй зарлаж, холбогдох хариуцлагыг шуурхай шийдвэрлэх шуурхай үр дүн шаардан ажиллана. Төрийн ажил хийх нэг нь ажлаа хийг, түрийвчээ зузаатгах гэсэн хэсэг нь эндээс холд гэсэн зарчмыг бид баримтална” гэлээ.

Булган аймгийн Дашинчилэн сумын иргэн Д.Туяа “Албан тушаалдаа хайнга, ашиг сонирхлын байдлаар хандсан зүйл Булган аймагт гарлаа. Булган аймгийн Бүрэгхангай сумын иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтойгоор зөрчигдөж байна. Уул уурхайн хууль бус үйл ажиллагаа явуулж буй “Алтан дорнод” зэрэг томоохон компанийг аймгийн хуулийн байгууллагаар шалгуулахад 3-4 жил болоход шийдвэр гардаггүй. Хэт нэг талыг барьж, уул уурхайн компаниудтай хуйвалддаг. Хөдөөгийн иргэдийн эрх ашиг маш их зөрчигдөж байна. Булган аймгийн иргэд бэлчээр, усаа хамгаалаад байгаа мэт харагдах боловч хууль бус уул уурхайгаас бохирдсон ус уусан малын махыг хэрэглэсэн нийслэлчүүд, иргэдийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байгаа юм. Энэ нь олон нийтийг хамарсан маш ноцтой асуудал” гэв.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж