Завхан аймгийн хорио цээрийн дэглэмийг цуцалсан байна. Тус аймгийн Улиастай сумын харъяат иргэн энэ сарын 13-нд тарвагны бүүргэнд хазуулж, “булчирхай хэлбэрийн тарваган тахал”-аар өвчилсөн байж болзошгүй гэсэн мэдээллийн дагуу тус сумын Засаг даргын захирамжаар гурав хоногийн хорио цээрийн дэглэм зарлаад байсан. Харин хорио цээрийг аймгийн БГХӨТГ-ын даргын саналыг үндэслэн өчигдөр буюу энэ сарын 18-нд цуцалсан байна. Мөн Говь-Алтай аймгийн Бигэр сумын “Халзан сайр” гэдэг газар мал, амьтны халдварт “Боом” өвчин гарсантай холбогдуулан тус сумын Засаг даргын захирамжаар долдугаар сарын 27-ны өдрийн 74 дүгээр захирамжаар тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байгаа гэнэ.
Ш.Чимэг