Барилгын материалын захыг энэ оноос нүүлгэнэ | News.MN

Барилгын материалын захыг энэ оноос нүүлгэнэ

Хуучирсан мэдээ: 2018.04.16-нд нийтлэгдсэн

Барилгын материалын захыг энэ оноос нүүлгэнэ

Барилгын материалын захыг энэ оноос нүүлгэнэ

 

Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн 2018 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 12 тоот тогтоолоор Сүхбаатар дүүргийн 10,11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төвлөрсөн барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэхээр болсон. Энэхүү шийдвэрийн дагуу хийгдэх ажлын төлөвлөгөөг өнөөдөр /2018.04.16/ тус газар худалдаа хийдэг наймаачдын төлөөлөлд Ажлын  хэсгийн ахлагч Ч.Гантулга танилцууллаа.

Нүүлгэн шилжүүлэх газар нь иргэдийн хэлж заншсанаар 100 айлын орчим газар юм. Ч.Гантулгын танилцуулснаар энд үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж , бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хохироохгүйгээр  гурван үе шаттай ажлыг 2018-2020 онд хийхээр төлөвлөж байгаа юм байна. Үүнд:

Нэгдүгээр үе шат

  • Улсын бүртгэлийн ерөнхий газрын зарим чиг үүргийг дүүрэг, холбогдох цэгүүдэд шилжүүлэх,
  • Баруун болон хойд чиглэлд барилгын материалын худалдааны шинэ зах нээх ажлыг судлах,
  • Ил задгай, хоол хүнс барилгын материал болон бусад худалдааг зогсоох,
  • Стандартын шаардлага хангахгүй хоолны газар түргэн үйлчилгээний цэг, дэлгүүрүүдийг хаах,
  • Чулуу, будаг, төмөр цонхны болон бусад химийн хортой үйлдвэрийн үйл  ажиллагааг зогсоох, нүүлгэн шилжүүлэх /Налайх дүүрэг/

Хоёрдугаар үе шат

  • Явган болон автозамын нэвтрэх чадварыг сайжруулж, өргөтгөх /1-2 эгнээгээр нэмэгдүүлэх/,
  • Ерөнхий төлөвлөгөөний дагуу орчны тохижилт, гэрэлтүүлгийг сайжруулах,
  • Дахин төлөвлөлтийн дэд бүтцийг сайжруулж шинэчлэх төлөвлөгөө боловсруулах,

Гуравдугаар үе шат

  • Шаардлага хангахгүй хуучны барилгуудыг буулгаж Ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулах,
  • Шинээр орчин үеийн худалдаа, үйлчилгээний төвүүдийг бий болгох,
  • Сүхбаатар дүүргийн 10,11,12 дугаар хороодод дахин төлөвлөлтийн дагуу орон сууц хорооллыг барьж байгуулах зэрэг ажил тусчээ. 

Бид дэмжинэ 

Барилгын материалын захыг нүүлгэх асуудалд тус төвд худалдаа эрхлэгчдийн төлөөлөл Б.Лхамсүрэн ийн ярилаа. Тэрбээр ”100 айл орчмыг нүүлгэнэ шилжүүлнэ гэдэг асуудлыг цуурхал хэлбэрээр гурван жил хэртэй сонслоо. Иргэдийн хурлын төлөөлөгчид биднийг хүлээж аваад, захыг хэрхэн үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх тухай мэдээлэл өгч, ярилцаж байгаад баяртай байна. Шууд нэг өдөр нүүлгэнэ гээгүй, шат дараатай олон ажил төлөвлөсөн байна. Одоогийн байдлаар 100 айл захад 4000 орчим лангуу эзэмшигч, 100  гаруй компани ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд орчноо тохижуулах, цэвэр цэмцгэр суух, соёлтойгоор хүмүүст үйлчлэх гэдгийг бид мартсан. Бид нүүлгэх бодлого барьж байгааг дэмжинэ бас хэрэгжүүлнэ” гэв.

Барилгын материалын зах орчмын сургуулийн 153 сурагчдад 2016 онд хийсэн цусны шинжилгээгээр 60,1 хувьд нь хар тугалга илэрсэн байна. Энэ нь хэвийн хэмжээнээс тав дахин өндөр гарсан аж. Хар тугалганы бохирдолд удаан хугацаанд өртөхөд мэдрэл, зүрх судас бөөр, хоол боловсруулах эрхтнийг гэмтээдэг тухай мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан байна. Иймээс нийслэлийн төв цэгт орших 100 айл орчмын барилгын материалын худалдааны захын стандарт шаардлагыг мөрдүүлж ажиллах, гар дээрээс болон гадуурх худалдааны цэгүүдийн үйл ажиллагааг зогсоох, агаар хөрсний бохирдол үүсгэж байгаа үйлдвэрүүдийг  нүүлгэн шилжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа ажээ.

Э.Бурам 

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-16 66.181.187.79

Хуучин Эрээн маягийн соёлоос татгалзаж байгаа нь яамаа даа

Avatar

Mongolia 2018-04-16 66.181.191.116

Төр төмөр нударгаа харуулах хэрэгтэй !Зуун айл гэж Улаанбаатарын заваан газруудын нэг !!Цэвэр цэмцгэр хотод амьдрах юмсан !Хогон далайд амьдрах юм даа монголчууд !!!

Avatar

зочин 2018-04-16 103.229.122.195

газаргүй, төр захиргаагүй юм шиг олон жил нүүлгэнэ гэж ярьлаа хурдан нүүлгээчээ. Асуух ярих юм байхгүй хурдан хотоос гаргах хэрэгтэй шүүдээ. захын эзэд ч энийг ойлгоно хүсэж байгаа.

Avatar

Zochin 2018-04-16 49.0.152.66

Bushuuhan nuulgeh heregtei Hot zov shiidver gatgaj bna odoo bieluuleh heregtei

Avatar

Зочин 2018-04-16 66.181.186.22

БАРХУУ ККК

Avatar

зочин 2018-04-16 203.91.119.123

Энэ Лхамсүрэн гэж аюултай хуурамч өвгөн шүү.Хатган буснуилах хор хутгахдаа гарамгай нөхөр шүү

Avatar

Зочин 2018-04-16 128.199.164.215

hurdan nuulge

Avatar

янжаа 2018-04-16

маш зөв. юунаас айдгийн төр засаг хот орноо тохижуулах нь чухал шүү дээ зоригтойхон алхам хийгээд эхэлчүүл зүгээр дээ

Avatar

Зочин 2018-04-16 64.119.22.139

Ярьж суухаар хучтэйхэн хедлеед нуулгээч дээ. Чадахгуй юм бол унэн худал нь ул мэдэгдэх элдэв юм ярихаа болиочээ. Унэндээ бол тэндхийн бух байгууллага газар хятад эзэнтэй, [Хориотой Үг] хурлийз хувхай шааруудынх шуудээ.

Avatar

зочин 2018-04-16 202.21.106.122

100-н айлын орчмын Барилгын материалын дэлгүүрүүдийг хурдан нүүлгэх хэрэгтэй. Хамгийн их хог тарьдаг орчныг маш ихээр бохирдуулдаг, худалдаа эрхлэгчид үүсгэсэн хогоо цэвэрлэдэггүй хот тохижуулахынханд дарамт учруулж ихээхэн ажил удаж зардал мөнгө гаргуулдаг, орчны газар нь өнгө үзэмжгүй , эргэн тойрон гэр хорооллын жорлонтой хөрсний бохирдолд автсан яг хотынхоо төв хэсэгт сэжгийн газар болоод байгаа ш дээ. Яаралтай нүүлгэх хэрэгтэй. Хотынхоо 4 талд газар хуваарилан олгох хэрэгтэй. Баруун талд 22-ын хавьцаа, Зүүн талд Амгалангийн хавьцаа, урагшаа Налайхад, Яармагт байхад болж байна ш дээ.

Avatar

Зочин 2018-04-16 66.181.185.203

kheleltseed l . tuluwluud l , sudlaad l . pizdanuud khurdan ajil bolgood khiigeechee , khordoji duuslaa ,, tsaanaa bol zuwkhun songuuliin material bolgood nuulgechwel balarna geed suuji baygaa , l******d, mongol khun yakhaaraa sudlakh , khuraldakh yumandaa ingeji ikh tsag zardag baynaa ? tsaana chini busad uls khugjuud bid khuy negdliin ueeree uldlee

Avatar

Зочин 2018-04-16 202.179.25.190

100 айл ыг нүүлгэвэл агаарын бохирдол 20% буурна . Энэ бол баталгаатай . Гэвч судлаад , төлөвлөөд , танилцаад , танилцуулаад л байдаг , хийсэн юм нэг л алга л байна . Сонгуулийнхаа шоу болгох гээд л 20 он хүртэл ч гэх шиг . Тэр хооронд нь хичнээн хүн хордож үхнэ биз дээ . Ард түмэн бид чинь сонгуулийнх нь шоуны хэрэгсэл болж дуусах юм бна л даа

Avatar

99999 2018-04-16 202.179.26.110

Hudlaa h*****d baihaar ajil bolgoldoo arvaad jil yarlaashdee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж