УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2018.04.16/ ээлжит хурлаа хийлээ. Засгийн газраас өргөн барьсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын чуулганы хуралдаанд хэлэлцүүлгийн шатанд явж байгаа юм. Энэхүү хуулийн төсөл нь ажил олгогчдыг дэмжих заалт тусгагдаагүй, ажилчдыг бөөнөөр нь ажлаас нь халах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн гэх мэт асуудал байгааг бүлгийн гишүүд шүүмжилжээ. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд хуулийн төслийг сайжруулах нь зүйтэй гэж үзэж, УИХ-ын дэд дарга Я.Санжмятаваар ахлуулсан ажлын хэсэг байгууллаа.
Мөн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, Бүлгийн дарга Д.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын хэсгийн байгууллаа.
Т.НОМИН