Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна

Хуучирсан мэдээ: 2018.04.16-нд нийтлэгдсэн

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна

Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр 18.00 цагт элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дуусахыг анхааруулж байна.

Их, дээд сургуульд элсэн суралцах хүсэлтэй бол эхэлж элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлд хамрагдах ёстой юм. Тиймээс шалгалт өгөхийн тулд заавал бүртгүүлэх шаардлагатай. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацаа болон цагийг сунгахгүй тул өнөөдөр 18.00 цагаас урьтаж, бүртгэлдээ хамрагдах ёстой юм байна. 

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл онлайнаар явагдах ба шалгуулагч www.eec.mn цахим хаягаар бүртгүүлнэ. Нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5,800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байх юм.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж