Оргосон хоригдлыг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.16-нд нийтлэгдсэн

Оргосон хоригдлыг баривчилжээ

Оргосон хоригдлыг баривчилжээ

Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах Хорих 413-р ангид ял эдэлж байсан 43 настай З нь өнгөрсөн долоо хоногт оргосон байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ялтныг оргосон өдрөөс эхлэн эрэн сурвалжилснаар дөрөвдүгээр сарын 15 буюу өчигдөр шөнө 23.00 цагийн үед нийслэлээс баривчилжээ.

Оргосон хоригдол З нь өнгөрсөн 2012 онд Чингэлтэй дүүргийн есдүгээр хороонд зодоон хийж танхайрсны улмаас хохирогч нь нас барсан тул Эрүүгийн хуулийн 91.1-ээр зүйлчлэгдэн хорих ялаар шийтгүүлэн ял эдэлж байгаа аж.Тэрбээр хорих ангийн гадна талбайд гахай маллаж байгаад оргосон байжээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж