“Бөхийн өргөө”-г жоомтой зүйрлэх ч хаашаа юм, гэхдээ...!!! | News.MN

“Бөхийн өргөө”-г жоомтой зүйрлэх ч хаашаа юм, гэхдээ…!!!

Хуучирсан мэдээ: 2018.04.16-нд нийтлэгдсэн

Үндэсний бөх "Их Эе"

“Бөхийн өргөө”-г жоомтой зүйрлэх ч хаашаа юм, гэхдээ…!!!

“Бөхийн өргөө”-г жоомтой зүйрлэх ч хаашаа юм, гэхдээ…!!!

“Бөхийн өргөөг Цагдаагийн хамгаалалтад авчээ”. Энэ юу хэлнэ вэ. Хэрэв “өргөө” хэрэггүй, “холбоо” л хэрэгтэй байсан бол бөхчүүд “өргөөнийхөө” төлөө талцаж, үүдэнд нь хөшилдөж, өргөөгөө эвдэж, эцэстээ  цагдаа оролцох хүртэл явах байсан уу. Үүнээс үүдэн “Бөхийн өргөөг хувьчилъя”, “Төрийн мэдэлд авъя” гэсэн санаачилга ч дуулдаж эхэллээ. Тэгвэл “Бөхийн өргөө хэнийх вэ”. Түүний “үнэт зүйл” буюу капитал нь хаанаа байгаа юм бэ”.

Цаасан дээр бичсэн дүрмээс харахад “Их эе” гэдэг нэртэй, 200 гаруй бөх хуралдаад тэргүүндээ таалагдсан дүрэм зохиочхоод, дүрмээ мөрдөх нэрийдлээр “Тэргүүнээ хадгалсаар” өнөөдрийг хүрсэн байх аа. Тийм ч учраас Р.Нямдорж “Би больё гэдэг. Намайг сонгочихоод байдаг юм” гэж бардам хэлдэг билээ. Улстөрчидтэй харьцуулбал саяхны жишээгээр “Би гишүүнээсээ түдгэлзье гэсэн. Хэлэлцэж шийдэж өгөхгүй л байгаа” гээд байгаа Д.Гантулга гишүүний “балай” асуудлын хариулттай төстэй байгаа биз.

Ийм дүрэм байж болохгүй ээ. Дүрэм тодорхойгүй л бол тэндээс шударга ёс, зарчим хайх ч хэрэггүй. Тийм ч учраас дүрмийг тодорхойгүй байлгах, ямарваа хуультай зөрчилдөж “шаардлагатай тохиолдолд” салаа утгатай байлгах ашиг хонжоо бас байдаг юм. Энэ нь Ц.Нямдорж даргын хэлсэн өнөөх “мухардал” гэгч “аятайхан байрлал” л даа.

Хэрэв тус холбооны шинэ “эрх баригчдад” Бөхийн өргөө сонин биш бол юу сонин бэ? Арай “бөхчүүдийн хүч” биш биз. Ингэж сэрдэхийн учир нь удаа дараагийн газрын маргаанд бөхчүүд оролцсон. Тэдний ард тухайн газрыг булаалдаж буй хууль бус эзэн байдаг. Тэр ч байтугай УИХ-ын сонгуульд улстөрчийн төлөөх “хамгаалалтад” хүртэл  нэр бүхий бөхчүүд оролцсон нь саяхны факт байх аа. “Ахдаа”, “Даргадаа” үнэнч байхын цаана ирээдүйн “улстөрч бөх” байх бодол эрчүүдийн дотор байлгүй л яахав. Харин хэн нэгний турхиралтад “хэзээд бэлэн” байх бүлэглэл маягийн, якуза хэлбэрийн мафи төрхийн бөхчүүдийг наадамчин олон хүсэхгүй л болов уу.

Харамсалтай нь, өнөөдөр “Тэр бөх хэний хэн бэ” гэх биш “ Бөхийн өргөө хэнийх вэ” гэдэг нь Бөхийн холбооныхонд илүү сонирхолтой байгаа бололтой.

МҮБХ-ны дүрмийн 10 дугаар зүйлд “Монгол бөхийн өргөө нь Монголын Үндэсний бөхийн холбооны өмч мөн”, 10.2-т “Монгол бөхийн өргөөг хувьчлах, барьцаанд тавихыг хориглоно”, 10.3-т “Монгол бөхийн өргөөтэй холбогдох асуудлыг “Их эе”-ээр шийдвэрлэнэ” гэж заасан байдаг.

Р.Нямдорж энэ талаар ярихдаа “Хүмүүс ойлгохдоо арван хоньтой нь тавыг нь туугаад, хүн бүр цалингаасаа хандивлаад л нэг өрөөнд хандивын баахан хөрөнгө цугласан мэтээр ойлгодог. Үнэндээ тийм байгаагүй. Анх “Бөхийн өргөөг сүндэрлүүлнэ, хандив өгөөч” гэдэг зараар сайн дураараа 526 хүн л хандиваа өгсөн. Үүнээс дээд тал нь 1000 төгрөг, доод тал нь Анагаахын дээдийн оюутан болон холбоочин Баярмаа нар тус бүр арван төгрөг хандивласан. Бид тухайн үед “Мэдээлэл” гэдэг хоёр цуврал ном 1995 онд гаргасан. Эхнийх нь 1992-1993 онд болон 1994-1995 оны долдугаар сар хүртэлх  хандив өгсөн хүмүүс, байгууллагын жагсаалтыг хариуцлагатай түүхэн баримт болгон нийтэлсэн, үүнийг хуурамчаар үйлдэх аргагүй юм гэж билээ. Түүнчлэн “Үүнийг ойлгохын тулд 1995 онд та нар “очиж” ойлгох ёстой. Бид хандив өгч байгаа хүмүүсээ сурталчлахыг хүссэн. Тухайн үед “Ардын эрх” сонины сайхан сэтгэлтэй ажилтнууд арван төгрөгөөс эхлээд 1000 төгрөг, хэдийг ч хандивласан сониндоо нийтэлж бусдыг уриалдаг байсан. Гэтэл эсрэгээрээ “Бөхийн өргөөнд хандивласан мөнгө дуусчихаж” гээд цуурч эхэлсэн. Үнэн хэрэгтээ хоёр гурван сая төгрөг л цуглаад байсан юм гэсэн билээ.

 Ингээд  Бөхийн өргөөг барьж дуусгахад яагаад ч хүрэхгүй барилгын ажил зогсоход хүрээд байжээ. Энэ үед тухайн үед УИХ-ын олонхийн бүлгийн даргаар ажиллаж байсан Ц.Элбэгдорж нэг удаа бөх үзэж сууснаа МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржид “Дэлхийн жишигт ард түмэн санаачилгаараа 40 хувийг нь шийдчихсэн байхад төр засаг нь дэмждэг юм шүү дээ” гэчихсэн юм байна. Үүнээс Р.Нямдорж “Барилгын ажлын 70 хувийн гүйцэтгэлтэй, санхүүжилтийнхээ 50 хувийг шийдчихсэн юм чинь төрд хандаж болох юм байна гэж бодоод Улсын бага хурлын дарга Р.Гончигдоржтой уулзаж АН-ын олонхийн бүлгээр хэлэлцүүлж 800 сая төгрөг шийдэж өгсөн юм билээ. Тэр мөнгө нь бол төсвийн хөрөнгө. Тэр тусмаа “хоёр шатлалтай татварын  тогтолцоо нэвтрүүлнэ” гэж төсөвт тусгасан дөрвөн тэрбум байсан нь эрх зүйн хувьд боломжгүй болж хойшлогдоод дахин хуваарилахад түүнээс 800 сая төгрөгийг Монгол бөхийн өргөө төсөлд зарцуулахаар болжээ. Тэр нь Төрийн бус байгууллагын тухай хуулиар МҮБХ гэдэг ТББ-ын өмч юмсанж. Тэгвэл “Нямдоржийн” Бөхийн холбоо, “Нямдоржийн” Бөхийн өргөө” байлгамааргүй байгаа бол “Их эеэр” Р.Нямдоржийг тэргүүн байлгахыг “болиулах”, “солиулах”-аас өөр гарцгүй байдаг аж. Ингээд “Р.Нямдорж солигдлоо”. Бөхийн өргөө шинэ тэргүүний мэдэлд очих ёстой, тийм үү. Гэтэл яг эндээс “дуусдаггүй маргаан” эхэлж байгаа юм.

Одоо “Бөхийн өргөөг” төр мэдэлдээ авчихаар Төрийн бус байгууллагыг “дээрэмдсэн” болох гээд байдаг. Холбоо нь аваг гэхээр энэ маргаан дуусахгүй. Хохирогч нь хэн бэ гээд шүүхдэхээр дээрх “мэдээлэл” гэх товхимолд, эсвэл тухайн үеийн “Ардын эрх” сонинд бичигдэж нэг өдрийн цалингаа хандивласан иргэд, “бөхчүүд сайхан өргөөтэй болог” гээд хундан цагаан хонио бариад өгсөн малчин хүртэл “Бөхийн өргөөний эзэн” болж таарч байгаа биз. Хэрэв Монголын үндэсний бөхийн холбоог л “гоё сайхан” болгоё, үйл ажиллагааг нь сайжруулъя гэсэн бол “шинэ удирдлагууд” нь “өргөөтэй, өргөөгүй” чадах л байсан. Тэгэхээр өргөө чухал байгаа биз.

Нэг удаа тоглолт хийхэд 2 сая 500 мянган төгрөг. Тэнд 2500 хүний суудалтай. Энэ үзүүлэлт л өргөөг өгөөш болгоод байгаа юм биш биз. Тэгвэл энэ талаар Р.Нямдорж ярихдаа “Бөхийн өргөөний тоглолт нууц явна гэж байдаггүй. Арваад хоногийн турш телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон удаагийн давтамжтайгаар зарлагдаж байж тоглолт болдог. Сониуч хүн бол үүнийг тэмдэглээд бодож болно шүү дээ. Тэнд хийдэг тоглолтын үнэ дунджаар 10 мянган төгрөг л байдаг юм билээ. Нэг тоглолт 25 сая, хоёр тоглоход 50 сая, гурав тоглоход 75 сая тэр мөнгийг л намайг авдаг юм шиг ойлгодог юм шиг байгаа юм. Хэн ч ямар ч үнээр билетээ зарсан “Бөхийн өргөө” нэг тоглолтоос 2 сая 500 мянган төгрөг авдаг. Үүнээс 2 сая 250 мянган төгрөг нь “Бөхийн өргөө”-ндөө үлдэж 250 мянган төгрөгийг нь татварт тушаадаг. Тиймээс тоглолтыг нь тоолоод шалгахад л болоо шүү дээ” гэсэн юм.

Энэ ашигтай өргөөг ашиг хонжоо багатайгаар эдэлдэг үзүүлэлт зарим “шарк”-д хардлага төрүүлсэн үү. Эсвэл илүү өндөр ашигтай ажиллаж болохыг бизнесийн нүдээр хараад Монголын үндэсний бөхийн холбоог “хөрөнгөжүүлье”, боловсноор хэлэхэд эдийн засгийн чадамжтай болгоё гэж зүтгэж байна уу гэдгийг цаг хугацаа л харуулах биз ээ.

Ямартай ч аливаа спортын холбоо ашгийн төлөө байвал юу болохыг бид хангалттай харж байна. Гольфийн холбоо, “муушигчдын холбоо” хоёр яав ч нэг зиндаанд биш шүү дээ. Түүнчлэн “байшинтай” холбоод илүү маргаантай байдгийн жишээ нь Монголын залуучуудын холбоо биш гэж үү. Хэчнээн өргөн “фронт” билээ гэдгийн цаана мөн л байшингийн асуудал бий. Та бүхэн Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны байраар ороод үзээрэй. Төсөөлж байснаасаа төөрнө дөө. Энэ мэтчлэн байшинтай холбооны онцлог гэж бас байдаг юм байна. Монголын үндэсний бөхийн холбоо “Бөхийн өргөө” гэдэг барилга байгууламжаас болоод талцаж эвдрэлцэж болохгүй чухал шалтгаантай юм шүү.  Тусгаар тогтнол гэхчлэн том ярихаа байг гэхэд үндэсний гэх, стратегийн гэхэд томдохооргүй нийт ард түмний эв нэгдлийг агуулдаг онцлогтой энэ холбоо эвдрэлцсэнээс “Бөхийн өргөө”-г ямар нэг замаар маргаанаас сугалж аваад яахыг харах шаардлагатай байна. Хэрэв тухайн үед УИХ-ын дарга Р.Гончигдорж, тухайн үед олонхийн бүлгийн дарга асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд М.Энхсайхан нарын үед тэр үеийн хоёр шатлалт татварын тогтолцоо нэвтрүүлэх мөнгөнөөс 800 сая төгрөгийг “Бөхийн өргөөний барилгыг гүйцээхэд” зориулахаар шийдвэрлэсэн л юм бол яагаад төр авч болохгүй гэж. Холбоо “хэрүүлийн алимаа” хураалгаад эв зүйгээ олсны дараа хувьчлаад буюу дуудлага худалдаагаар авч болох биш үү. Эс бөгөөс түүхэн их аваргаа бурхны оронд одож Алтан өлгийд залсны шөнө хүртэл залгамж хойч үе нь “Бөхийн өргөөг” талцаж бүсэлчихээд хуучин, шинэ тэргүүнүүд нь шүүхээр гүйлдсэн жудаггүй гутам дүр зургийг хэтэрхий олон хоног харах болох нь.

Бөхийн өргөөгөө жоомтой зүйрлэх ч хаашаа юм. Гэхдээ л “жоомоо алах гээд гэрээ шатаасан”-тай дэндүү төстэй байдалд хүрээд байна.

47 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Г. Батнасан 2018-04-16 183.177.96.130

Байшинтай холбоо Монголд цөөнгүй бий. Тухайлбал: Бөхийн, МҮЭ-ийн, Залуучуудын, ХААХҮХ, Цаашилбал МАН-ын гэдэг улс төрийн гэх мэт байшинтай нам, холбоо, зарим аймагт байдаг салбар нь ч байшинтай. Холбооны ерөнхийлөгч буюу тэргүүн тэр байшингийн эзэн. Байшингаа түрээслнэ. орлогынхоо багахан хувиар хэдэн ажитнаа цалинжуулна. Монголд ҮЭ, Залуучууд, Бөх, Хоршоо хөгжих нь тэр ерөнхийлөгч, тэргүүн нарт огт хамаагүй. Холбоо буюу байшин байхад л болоо буюу түүнд эзэн суух л чухал. Гэтэл тэр байшингууд бүгд Соц нийгмийн үед Улсын буюу ард түмний татварын, хандивын хөрөнгөөр боссон байдаг. Улсын аварга Сумъяабазар ХААХҮХ-ны байрыг засварлажээ хөрөнгө нь тэр байрны үнээс хол өндөр. Одоо тэр байр ХААХҮХ-ных биш Сумъяабазар сайдынх болж байгаа юмуу даа янз нь. Монголын өмч хувьчилалын үр дүнгийн үлдэгдэл дээр тоглогчдын дүр төрх нэг иймэрхүү. Хөөрхий Сүхбатын зөв шүү дээ. Их хувьчилалаар хоосон хоцорсон байж магад. Одоо үлдэгдэл дээр нь ВАЛЬС эргэх ганц боломж үлдсэн юм чинь.

Avatar

зочин 2018-04-16 182.160.4.241

Нямдорж, Данзан нарын тарьсан балаг одоо даамжирч өргөн хүрээтэй болж байх шиг байна. Муу юм модон улбаатай гэж энэ дээ. Бөхийн өргөөг Төр мэдэлдээ авах нь зөв. Нямдорж Данзан нар яасан цаддаггүй цадиггүй хүмүүс юм бэ? Хүн болгон л ярьж бичиж байна шүү дээ. Одоо болиоч ээ

Avatar

зочин 2018-04-16 112.72.14.125

Одхүү гэж Батэрдэнийн үнэнч зарц,[Хориотой Үг] ороод гарсан,зодоон цохионы хэргээр өчнөөн асуудал тарьж байсныг мартаагүй баймаар,Батэрдэний урьдаа барьдаг нохой

Avatar

Зочин 2018-04-16 202.9.40.90

zugeer barildaach

bi

Avatar

Зочин 2018-04-16 66.181.178.187

төрийн нэрээр дээрэмдэх гэсэн хэдэн бүлэг бөхчүүд зодолдож байна өөр юу байдгийн

Avatar

Зочин 2018-04-16 182.160.34.166

t

Avatar

Зочин 2018-04-16 182.160.34.166

bylganii komisapiin tsagdaa

Avatar

O 2018-04-16 182.160.34.166

XAMTPAGCH NI APABSAL

Avatar

ЕРӨНХИЙЛӨГЧ ЕРӨНХИЙ САЙД УИХ ШИЙДВЭР ГАРГА 2018-04-16 202.72.245.202

УЛС АРД ТҮМНИЙ ХӨРӨНГӨӨР БАРИГДСАН БӨХИЙН ӨРГӨӨГ УЛСЫНМЭДЭЛД АВ АА ГЭЖ ХИЧНЭЭН ХЭЛЭХ ВМ БЭ? ТЭГЭХГҮЙ БОЛ НААДУУЛ ЧИНЬ А ЛАЛЦАЖ Ч МЭДЭХ НЬ, ЭНЭ ЭД ХӨРӨНГИЙН ТӨЛӨӨ ДАЙН БӨГӨӨД ЦААШИДЧ ҮРГЭЛЖЛЭХ БОЛНО, ТЭГЭЭД Ч ОЛОН НИЙТИЙН БАЙГУУЛАГА БОЛОХ БӨХИЙН ХОЛБОО ГЭЭЧИЙГХЭДИЙГ Ч ХАМААГҮЙ БАЙГУУЛААД. ТЭМЦЭЭНЭЭ ЗОХИОГООД ЯВНА БИЗ, НААДМЫН БӨХ БОЛ МОНГОЛ ТҮМНИЙ ӨМЧ БӨГӨАД НААДМЫН КОМИСС ЗОХИОХ ТУСДАА АСУУДАЛ, ТЭГЭХГҮЙ БОЛ ЭНЭ БӨХИЙН ХОЛБОО НЬ НААДМЫН БӨХИЙГ ӨМЧИЛЖ АВААД Ч БАЙХ ШИГ ИНЭЭДТЭЙ ШИЙД ГЭХ ЮМ УУ НЭГ ЮМ ГАРГААД БАЙСАН

Avatar

Зочин 2018-04-16 202.70.34.89

Төр болоод ард түмний хөрөнгөөр баригдсан барилгыг олон хүн боломжийг олж хувьдаа авчих гэсэн шуналаас үүдэлтэй асуудал шдээ, Ард түмний хайрыг татсан бөхчүүд л гэх тэгтэл дандаа хууль зөрчсөн , гэмтээсэн дайрсан гэх асуудалд орооцолдож байгаагаа мэддэггүй тэнэгүүд байх юм. Шийд ганцхан шдээ. Ард түмний хандив, төрийн өмчөөр босгосон хөрөнгийг ТӨРИЙН ӨМЧ БОЛГОХ. Тэгээд ёстой дуудлага худалдаагаар зараад тэр мөнгөөр нь хэдэн хүүхдийн эмнэлэг баривал таарна. Хүүхдүүд өвчтэй эмнэлэг цэцэрлэггүй байхад нутгийн зөвлөл нь ийм тэнэг юмнуудад Жийп машин, орон сууц бэлэглэж л байдаг… Ирээдүй хойчоо эрүүл, зөв хүн болгоход анхаарах цаг болсон байхаа, Хөрөнгөгүй бол наадуул чинь юундаа муудалцах билээ…

Avatar

Зочин 2018-04-16 66.181.166.24

Монгол бөхийг хэн ч өмчилөх ёсгүй Улсдаа ганцхан бөхийн өргөөг хувьчилж болохгүй төр мэдэлдээ авч улсын өмч болгох хэрэгтэй тэгэж байж хоёр төрийн нүүр үзсэн хөгшин залуу шуналын туламнуудын сэтгэлийг амраах хэрэгтэй.Увс халхаараа талцаж бөхийн өргөөнд дайрч орохдоо тулвал халхчуудад дайраад орох хангалттай хүч байгаа л байх Бөхийн өргөөг төрийн мэдэлд ав Төр ганц бөхийн өргөөг санжүүжүүлээд яваад явж чадахгүй байхдаа яадаг юм

Avatar

А.Сүхбатыг ИХ-ын гишүүнээс эргүүлэн татаж эрүүгийн хэрэг үүсгэх ёстой!!!!!! 2018-04-16 202.179.30.194

Монгол түмний сүр сүлд бахархал болсон бөхийн өргөө рүү Шунал, Бөгсний БУЗАР болсон Сүхбат нүүр амаа багласан, зэвсэглэсэн Зандалчдыг илгээн дайрч Эвдэн сүйтгэсэн хэрэг бол ЭРҮҮГИЙН ГЭМТ хэрэг. А.Сүхбатыг ИХ-ын гишүүнээс эргүүлэн татаж эрүүгийн хэрэг үүсгэх ёстой!!!!!! Бөхийн үүргийг зэвсэглэсэн зандачилдаас хамгаалах үүргээ гүйцэтгэсэн Одхүүг хамгаалах ёстой. Төр засгааг гавьяаг нь үнэлэх ёстой!!! Ард түмэн Одхүүг дэмжиж байна.

Avatar

Бөхийн өргөөг зэвсэглэсэн, НҮҮРЭЭ БООСОН зандачилдаас хамгаалах үүргээ гүйцэтгэсэн Одхүүг Төр хамгаалалтанд авах ёстой!! 2018-04-16 202.179.30.194

Бөхийн өргөөг зэвсэглэсэн, НҮҮРЭЭ БООСОН зандачилдаас хамгаалах үүргээ гүйцэтгэсэн Одхүүг Төр хамгаалалтанд авах ёстой!!

Avatar

ЯЯ 2018-04-16 103.240.241.32

2ТАЛЫН ДУНД ЯС ХАЯСАН НЯМДОРЖ ДАНЗАН 2-Н АХДҮҮС ХЭРҮҮЛ УДААСАЙ ЦАЛИНГАА АВАА Л СУУЖ БАХ ГЭСЭН 25Н ХҮН БАЙНА

Avatar

Бөх 2018-04-16 61.186.46.25

Бөхийн өргөөг төрийн мэдэлд аваад энд бөх барилдуулахыг хорьчих.зөвхөн урлагийн тоглолт л болж байг. Бөхчүүд нь хэдэн ч холбоо байгуулна байгуулж л байг л дээ. Тэгээд л хэрүүл тасарна шүү дээ

Avatar

Mongol 2018-04-16 122.201.19.66

Toriin omchid avah heregetei. Tegj baij asuudal namjina.

Avatar

Зочин 2018-04-16 76.102.240.99

Бөхчүүдийг Халх. Увсаар нь талцуулж хагаралдуулсан хүн бол Ж.Мөнхбат юм шүү дээ. Бурхны оронд одохдоо ийм л х****л, хагаралдаанаар үдүүлэх учиртай байсан юм болов уу даа. Ум мааний бад мий хум.

Avatar

Хүн биш БУЗАР новшнууд үйлээ үзнэ!! 2018-04-16 202.179.30.194

Монгол түмний сүр сүлд бахархал болсон бөхийн өргөө рүү Шунал, Бөгсний БУЗАР болсон Сүхбат нүүр амаа багласан, зэвсэглэсэн Зандалчдыг илгээн дайрч Эвдэн сүйтгэсэн хэрэг бол ЭРҮҮГИЙН ГЭМТ хэрэг. А.Сүхбатыг ИХ-ын гишүүнээс эргүүлэн татаж эрүүгийн хэрэг үүсгэх ёстой!!!!!! Бөхийн үүргийг зэвсэглэсэн зандачилдаас хамгаалах үүргээ гүйцэтгэсэн Одхүүг хамгаалах ёстой. Төр засгааг гавьяаг нь үнэлэх ёстой!!! Ард түмэн Одхүүг дэмжиж байна.

Avatar

Зочин 2018-04-16 122.201.24.135

Хэрүүлийн бузар болсон бөхийн өргөөнд төрөөс оруулсан хувийг нь тооцоод хувьчилвал зохих юм. Тэр мөнгөөр нь хэдэн цэцэрлэг баръя

Avatar

Зочин 2018-04-16 64.119.23.253

Улсын емч болгоо. Тесвийн менгеер баригдсан шvv дээ. Хvмvvc бага сага хандив ергесен.

Avatar

Зочин 2018-04-16 103.9.90.130

МОНГОЛЫН ТӨРИЙН ӨМЧ БОЛГОСОН НЬ ДЭЭР, НИЙСЛЭЛИЙН СПОРТЫН ГАЗРЫН МЭДЭЛД ӨГЧИХ ӨӨ,

Avatar

зочин 2018-04-16 203.91.118.180

баянаа аварга одоогийн шонхор сургуулийн газар, обьект нь хүртэл улсын мэдлийнх гэж сонссон юм байна. эзэнгүйдүүлж байгаад хувьдаа авчихсан, одоо бөхийн өргөөг, холбоог араас нь оруулах нь дээ, хэдхэн жилийн дараа хувийн болчихсон тууж явах вий

Avatar

Зочин 2018-04-16 103.26.193.104

buhiin holboo huralaa hiigeed es juramdaa orchihson ih aytaihan bolchihood bhad Suhbat gej durvuduudiin b**s dolooson archaagui doliison n**** shuniin tsagaar heseg buleg humuusiig uimeen samuund rialan duudaj olon niitiin gazar tanhairch huch hereglesen asuudaliig shuuhed ugch shalguulaach.turiin erh medelee buruugaar ashiglaj ashig sonirholiin udnees Chinbatad urguug avch uguh gesen archaagui lalariig gishuunees n erguulj tat.uruu ehelj tanhairch haalga uud evdej daldganachihaad erh medleeree deerelhej tsagdaa tsereg boldog nshudraga es uu?erhem gishuunee?

Avatar

Зочин 2018-04-16 27.123.212.135

Бөхчүүд хоорондоо хэл амаа ололцож чадахгүй болтлоо доройтсон Бүгд буруутай Баянаа аварга ч Бат-Эрдэнэ аварга ч ялгаагүй, бүгд асуудалтаы. Нэг л арга бий, ухаалаг тулхтай бөх биш хүмүүсээр л асууллаа шийдүүлэх зам байна Бөхчүүд өөрсдөө бол чадахгүй болсоон

Avatar

зочон 2018-04-16 202.72.244.219

Тэр Чинбат одоо болио. Бєхчїїд єєрсдєє асуудлаа шийд л дээ

Avatar

зочин 2018-04-16 202.72.244.219

Баянаа аврага одоо болноо. залуучуудыг талцуулж зодолдуулаад яахав даа. Дараагийн залуу їедээ халаагаа єг л дєє.

Avatar

Иргэн 2018-04-16 66.181.179.47

Тэр үеийн 800 сая бол маш их хөрөнгө, ард түмний татварын мөнгөнөөс төр эрх мэдлийнхээ дагуу гаргаж, энэ өргөөг бариулж дуусгасан. Тиймээс төрийн мэдэлд авахад болохгүй гэх газаргүй. Гэхдээ энэ хэр зөв шийдэл болохыг сайн бодно биз. Нөгөө талаар өнгөрсөн бүх хугацаанд энэ холбоог тэргүүлсэн хүмүүс бөхийн өргөөг яаж өөд нь татсаныг үнэндээ мэдэхгүй. Одоо энд бичсэнээр бол нурах шахсан амбаар болсон юм байна. Тэгвэл тэр нурах шахсан амбаарыг өнгөлөөд тордоод, өөд нь татаад өгье гээд байгаа чадалтай, хүсэл зорилготой хүмүүст нь өгчихөөд юу хийхийг нь хараад хянаад, болохгүй бол ёстой амыг нь асуугаад шүүхдээд явж болдоггүй юм уу?????

Avatar

зочин 2018-04-16 202.179.24.23

бадарчин яьсан газар балагтай гэдэг шиг А.Сүхбатын явсан газар сайн юм дуулдаагүй хэдэн хүүхнүүд тэднийхээ хүүхдүүдийг хэрүүл багатай шиг зохицуул өөр чамд хийх ажил хариуцах зүйл байхгүй

Avatar

Зочин 2018-04-16 202.179.30.194

Монгол түмний сүр сүлд бахархал болсон бөхийн өргөө рүү Шунал, Бөгсний БУЗАР болсон Сүхбат нүүр амаа багласан, зэвсэглэсэн Зандалчдыг илгээн дайрч Эвдэн сүйтгэсэн хэрэг бол ЭРҮҮГИЙН ГЭМТ хэрэг. А.Сүхбатыг ИХ-ын гишүүнээс эргүүлэн татаж эрүүгийн хэрэг үүсгэх ёстой!!!!!! Бөхийн үүргийг зэвсэглэсэн зандачилдаас хамгаалах үүргээ гүйцэтгэсэн Одхүүг хамгаалах ёстой. Төр засгааг гавьяаг нь үнэлэх ёстой!!! Ард түмэн Одхүүг дэмжиж байна.

Avatar

Зочин 2018-04-16 66.181.180.36

Баянмөнх гуай ингээд монголын бөхчүүдийг 2 хувааж түүхэн гавъяа байгуулав

Avatar

санал 2018-04-16 202.70.34.148

БаянМөнх өнөөдөр хувааж байгаа юм биш. Угаасаа л Баянмөнхийн харгайгаар бөхчүүд бөх хүний нэр төр зудгаа алдсан юм шүү. Бас Чинбат гэж нэг бөхөд хайртай хүн гараад ирлээ. Чинбат минь чи байгалаа ухаж төнхөж баяжсанаа өөрийнхөө хийсэн ажил гэж андуураад байгаа юм биш биз. нэг л өдөр байгаль чамаас өрөө нэхнэ дээ Нүгэл чинь нүдээрээ гүйнэ.. бөхийг битгий бузарлаарай

Avatar

Зочин 2018-04-16 27.123.214.106

Ээ хөөрхий энэ бөхчүүдийг улс эх орон минь, ард иргэд минь, зон олон минь ядуу баян, хөгшин залуу гэлтгүй мөн ч их хүндэлж дээдэлсэн дээ. Даанч эдгээр бөх гэж өөрсдийгөө өргөмжилсөн " ХҮН ЦЭЛ "-үүд ухамсар дорой , [Хориотой Үг], бусдыг хүндэлдэггүй, атгаг санаатай , алсыг хардаггүй, асар их хувиа хичээгсэд болох нь тодорхой байна. Бөхчүүд бол дэмжигчид, нутгийн иргэд болон зөвлөлөөс, бизнесийн байгууллага компани пүүсээс ил далд мөн ч их цалин хандив тусламж авсан даа.Яасан их шунал вэ ? Ичих нүүр гэж тэдэнд алга даа.
Одоо бүр давраад малчин, тариаланч, хадөлмөрчдийн хандиваар боссон, мөн татвар төлөгчдийн 800 сая төгрөгөөр боссон бөхийн өргөөг хэн нэгэн шуналын тулам бөх бизнесмен хувьдаа эзэмшиж болох уу ??? Иргэдээ.

Avatar

Зочин 2018-04-16 27.123.214.104

ХИРГЭС ХҮҮР УХАЖ ЯВСАН ЧИНБАТ БӨХӨӨС ХОЛХОН ЯВБАЛ ЗҮГЭЭР БАЙХ !!! ТАРИАГАА Л ТАРЬВАЛ БОЛОО !!!

Avatar

Зочин 2018-04-16 64.119.17.65

Монгол улсын Хөдөлмөрийн баатар , их аврага Х.Баянмөнх , Монгол улсын УИХ-ын гишүүн А.Сүхбат нар "Бөхийн өргөө" нэртэй хэзээ нэгэн цагт нурж унах "шавар тагзны" төлөө үхэн хатан тэмцээд байгаа нь шившиг

Avatar

Зочин 2018-04-16 202.21.100.211

Монгол үндэстэний өв соёл бол үндэсний бөх. Үндэсний бөхөө Монголын улсын хамгийн олонхийг бүрдүүлдэг төв халх авч хөгжүүлэх ёстой бичигдээгүй хууль дэлхийн бүх улсуудад байдаг шүү дээ. Олонх өв соёлоо хөгжүүлнэ гэхээс цөөнх авч явах боломжгүй шүү дээ. Х.Баянмөнх алдартай бөх бол мөн монгол даяар хүлээн зөвшөөрнө бас А.Сүхбатыг уран мэхтэй байсан гэдгийг мэднэ. Одоо УВС гэдэг аймгийн гаралтай үндсэн хэсэг монголын 18 аймгийн бөхчүүдийн эсрэг зөрөөд байгаагийн учрыг ойлгохгүй байна. Мөрөн голыг гол горхи дагаж нийлж урсдаг гэдгийг бүгд хүлээнэ зөвшөөрнө. Гол горхинд нийлдэг мөрөн гэж байхгүй

Avatar

Зочин 2018-04-16 202.179.30.194

Монгол түмний сүр сүлд бахархал болсон бөхийн өргөө рүү Шунал, Бөгсний БУЗАР болсон Сүхбат нүүр амаа багласан, зэвсэглэсэн Зандалчдыг илгээн дайрч Эвдэн сүйтгэсэн хэрэг бол ЭРҮҮГИЙН ГЭМТ хэрэг. А.Сүхбатыг ИХ-ын гишүүнээс эргүүлэн татаж эрүүгийн хэрэг үүсгэх ёстой!!!!!! Бөхийн үүргийг зэвсэглэсэн зандачилдаас хамгаалах үүргээ гүйцэтгэсэн Одхүүг хамгаалах ёстой. Төр засгааг гавьяаг нь үнэлэх ёстой!!! Ард түмэн Одхүүг дэмжиж байна.

Avatar

Njuty 2018-04-16 202.179.24.188

Хувьцаат компани болгоод хувьцааг нь нээлттэй зараад л болоо юм биш үү. Авах хүн нь аваг. Төрийн өмч яах аргагүй мөн.

Avatar

Зочин 2018-04-16 202.131.243.162

Энэ чинь ард түмний хандиваар боссон өмч. Шууд төрд хурааж аваад удирдлагынх нь асуудлыг өөрсдөөр нь нээлттэй шийдүүлмээр юм. Эцэстээ хэргийн учир нь өмчинд нь байгаа

Avatar

Зочин 2018-04-16 66.181.164.135

бөхийн холбоог атгасан хүн дүрэмд өөрчлөлт оруулж "нутгийн" бөхөө улсын аварга болгох зам нээгддэг. Чинбат, Баянмөнх нар энэ л зорилгоор улайрч буй. эд нар цөөнх тул Их Эе чуулганд дандаа цөөнх болоод харин хэл ам их хийж шүүхийг сайн ашигладаг, нэг "мэнгэтэй" нөхөр бас дорлигоо нар далдуур дэмжиж шүүхийг дарамтлаастай

Avatar

zochin 2018-04-16 203.91.119.102

Зөв санаа, якуза маягийн зодоонд шилжсэн нөхцөлд хурдан хэрэгжүүлбэл таарна.

Avatar

Зочин 2018-04-16 66.181.161.96

Orkuud davarch bna.

Avatar

Зочин 2018-04-16 122.201.31.243

Новшнууд аа ичиж амьдар .
Бөхчүүд улсад бай шагналаас аа татвараа өг.

Avatar

Зочин 2018-04-16 27.123.214.104

ДОПИНГ МАСТЕР СҮХБАТ ИХ ХУРЛЫНХАА СУУДАЛД УЙДАЖ ДЭЭ. БӨХҮҮДЭЭ ТУРХИРААД БАЙВАЛ ХЭРЭГ ҮҮСГЭЧИХГҮЙ ЮУ !!! [Хориотой Үг] ГАРУУДААС САЛВАЛ ТААРНА !!!

Avatar

Зочин 2018-04-16 64.119.19.252

Buhiin urguu yah ve buhchuudiin tarhi l hetsuu bna

Avatar

Бөхийн өргөөг эвдэн сүйтгэсэн асуудал бол санаатай гэмт хэрэг 2018-04-16

Зэвсэглэсэн, МАСКААР нүүрээ далдалсан этгээдүүдээр бөхийн өргөө рүү дайруулж эвдэн сүйтгэсэн асуудал бол ЭРҮҮГИЙН ГЭМТ хэрэг

Avatar

Сүхбатад гишүүн байх эрх байхгүй БУЦААН ТАТ 2018-04-16

Зэвсэглэсэн, МАСКААР нүүрээ далдалсан этгээдүүдээр бөхийн өргөө рүү дайруулж эвдэн сүйтгэсэн асуудал бол ЭРҮҮГИЙН ГЭМТ хэрэг. Энэ асууалд эрүү үүсгэх ёстой!!!! Сүхбат хэзээнээсээ БУЗАР үйлтэй хүн. ИХ-н гишүүнээс нь татах ёстой!!!!

Avatar

Иргэн 2018-04-16 27.123.214.103

Энэ бөхчүдэд улс цол олгоно унаа байр өгнө даварсан хоосон толгойтой гүзээгээ унжужлсан нөхдүүлээс улс цолоо хураан ав өгч болсон цолыг ёс дэг жачг хууль дүрмээ огоортон яваа бөх нэртэй цолыг хураан ав

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж