Сушил Кумар "Commonwealth games"-ын дархан аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2018.04.16-нд нийтлэгдсэн

Сушил Кумар "Commonwealth games"-ын дархан аварга боллоо

Сушил Кумар "Commonwealth games"-ын дархан аварга боллоо

‘Commonwealth Games’ буюу Хамтын нөхөрлөлийн орнуудын спортын XXI наадам дөрөвдүгээр сарын 4-15-нд Австралийн Голд-Кост хотод боллоо. Дөрвөн жилд нэг удаа болдог тус наадмын чөлөөт бөхийн тэмцээнд 12 орны бөхчүүд эрэгтэй, эмэгтэйчүүдийн олимпийн жинд өрсөлдөв. “Рио-2016” олимпийн наадмын аварга Эрике Вибе (Канад), олимпийн мөнгө, хүрэл медальт, дэлхийн аварга Сушил Кумар (Энэтхэг), 2012 оны дэлхийн аварга Жессика Макдональд (Канад), ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Одунайо Адекуройо (Нигери), “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт Сакши Малик (Энэтхэг), ДАШТ-ий хүрэл медальт Мишель Фаззари (Канад), Бабита Кумар (Энэтхэг) тэргүүтэй шилдгүүд өрсөлджээ. 2017 оны сүүлээс их спортдоо эргэн ирсэн Энэтхэг улсын чөлөөт бөхийн олимпийн анхны медальт, анхны дэлхийн аварга Сушил Кумар Хамтын нөхөрлөлийн орнуудын наадамд гурав дахь удаагаа түрүүлж, дархан аварга боллоо.

АВАРГУУД:
Эрэгтэйчүүдийн 57 кг: Баласахеб Рахуль Авар, 65 кг: Бажранг Бажранг, 74 кг: Сушил Кумар (бүгд Энэтхэг), 86 кг: Мухаммаду Инаму (Пакистан), 97 кг: Мартин Эрасмусу (ӨАБНУ), 125 кг: Сумит Сумит (Энэтхэг)
Эмэгтэйчүүдийн 50 кг: Винеш (Энэтхэг), 53 кг: Диана Викер (Канад), 57 кг: Фоласад Одунайо Адекуройо, 62 кг: Олувафунмилайо Аденийи Аминат, 68 кг: Блессинг Оборудуду (бүгд Нигери), 76 кг: Эрика Вибе (Канад)

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж