АНУ-ын дэд ерөнхийлөгч айлчилна

Хуучирсан мэдээ: 2011.08.19-нд нийтлэгдсэн

АНУ-ын дэд ерөнхийлөгч айлчилна

Ерөнхий сайд С.Батболдын урилгаар АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозэф Байдэн энэ сарын 22-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Өөрөөр хэлбэл, түүний энэхүү айлчлал БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мен Багын Монгол Улсад хийх айлчлалтай давхцаж буй юм.

Айлчлалын үеэр Ерөнхий сайд С.Батболд, АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Байдэн нар уулзаж, Монгол Улс, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, иж бүрэн түншлэлийг хөгжүүлэх, харилцааны өнөөгийн түвшин, хэтийн төлвийн талаар санал солилцох юм. Мөн айлчлалын үеэр АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Байдэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхана.

АНУ-ын Дэд ерөнхийлөгчийн Монгол Улсад хийх энэхүү айлчлал хоёр орны хоорондын өндөр, дээд хэмжээний яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, хоёр талын харилцаанд харилцан итгэлцэл, ойлголцлыг нэмэгдүүлэх, найрсаг уур амьсгалыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болно гэж албаныхан дүгнэж буй.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж