Г.Баасан: Авлигын мэдээллийг өнөөдрөөс иргэдээс авна

Хуучирсан мэдээ: 2018.04.16-нд нийтлэгдсэн

Г.Баасан: Авлигын мэдээллийг өнөөдрөөс иргэдээс авна

Г.Баасан: Авлигын мэдээллийг өнөөдрөөс иргэдээс авна

Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр /2018.04.16/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018-2019 оныг “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил болгон зарлах тухай” 38 дугаар зарлиг гаргасан. Зарлигийг ажил хэрэг болгоход тус олон нийтийн зөвлөл дэмжлэг болж ажиллах юм байна.

Тиймээс өнөөдрөөс эхлэн төрийн байгууллагын албан тушаалтан иргэнээс авлига авсан, нэхсэн, мөн хүнд суртал гаргасан бол энэ чиглэлийн мэдээллийг иргэдээс авна гэдгийг тус олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан мэдэгдлээ. Гэхдээ бас улс төрийн зорилгоор юм уу, өш хонзонгийн атгаг санаанд ашиглуулж, олон нийтийн зөвлөл мэдээлэл авахгүй гэдгийг онцоллоо.

Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж