АХБХ-ны "C" ангиллын дасгалжуулагчийн сургалт амжилттай өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2018.04.16-нд нийтлэгдсэн

АХБХ-ны "C" ангиллын дасгалжуулагчийн сургалт амжилттай өндөрлөлөө

АХБХ-ны "C" ангиллын дасгалжуулагчийн сургалт амжилттай өндөрлөлөө

Дөрөвдүгээр сарын 3-ны өдөр нийслэл Улаанбаатар болон Төв аймгийн Зуунмод хотод эхэлсэн АХБХ-ны ‘С’ ангиллын дасгалжуулагчийн сургалт дөрөвдүгээр сарын 14-ний өдөр дууслаа. Улаанбаатар хотод болсон сургалтыг удирдан явуулсан АХБХ-ны сургагч багш, Сингапур улсын иргэн Ли Хуат Лимийн хувьд Монгол улсад 3 дахь удаагаа ирсэн нь энэ юм. Монголын хөлбөмбөгийн дасгалжуулагчдаас түүнээс номын дуу сонсоогүй дасгалжуулагч тун ховор. Харин Төв аймагт болсон сургалтыг АХБХ-ны сургагч багш, Малайз улсын иргэн Ричард Синапан удирдан явуулжээ.

МХБХ энэ сард АХБХ-ны ‘А’, ‘В’, ‘С’ ангиллын дасгалжуулагчийн сургалтыг нэгэн зэрэг зохион байгуулсан бөгөөд ‘В’ ангиллын дасгалжуулагчийн сургалт одоо ч үргэлжилсээр байна. Хөлбөмбөгчдөд анхан шатны мэдлэг, техник, тактикийн ойлголтуудыг заадгаараа онцлог ‘С’ ангиллын дасгалжуулагчийн сургалтад тэнцсэн оролцогчдын хариу 2 сарын дараа ирнэ. Энэ удаагийн ‘С’ ангиллын сургалтад нийт 34 оролцогч хамрагдсан байна.

Эх сурвалж: Монголын хөлбөмбөгийн холбоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж