“Ньюс” агентлаг сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа

Хуучирсан мэдээ: 2018.04.16-нд нийтлэгдсэн

“Ньюс” агентлаг сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа

“Ньюс” агентлаг сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа

“Ньюс” агентлагаас сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын дунд шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа.

Уралдааны зорилго нь ур чадвартай залуу сэтгүүлчийг дэмжих, бэлтгэх, цалинтай оюутан хөтөлбөр хэрэгжүүлэхэд оршиж байна. Мөн уралдаанд шагналт байр эзэлсэн оюутнуудыг ажлын байраар хангах, суралцаж байх хугацаанд нь гэрээт сэтгүүлчээр ажиллуулах зэрэг өргөн боломжийг санал болгоно.

Уралдааны удирдамжийг танилцуулъя. 

ХАМРАХ ХҮРЭЭ: МУИС болон ХИС-ийн сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй 3-аас дээш дамжааны оюутнууд

ТӨРӨЛ: СУРВАЛЖЛАГА

БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА: 

  • Сэтгүүл зүйн түгээмэл зарчим, нийтлэг үүрэгт нийцсэн байх
  • Бодит үнэнд нийцсэн, тэнцвэртэй байх
  • Олон талын эх сурвалжтай байх
  • Сурвалжлагын сэдэв, санаа асуудал дэвшүүлсэн, шийдэл хайсан, илэрхийлэх санаа тодорхой байх
  • Шинэлэг хэлбэртэй, инфографик болон фото зураг гэх мэт нэмэлт мэдээллээр баяжуулсан байх.
  • Times new roman фонтоор,  12 хэмжээтэй байх
  • Гэрэл зураг, инфографик, хүснэгт зэргийг үл оролцуулан сурвалжлагын эх бие А4-ийн дөрвөн хуудсаас хэтрэхгүй байх
  • Сурвалжлага 2018 оны дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 10-ны хооронд хийгдсэн байх
  • Оролцогч сургууль, курс, овог нэр, утасны дугаараа хавсаргах

БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

2018.04.15 – 2018.05.15 Нэг сарын хугацаатай

ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ:

Ирүүлсэн бүтээлийг www.news.mn сайтад нийтлэх ба уншигчийн сэтгэгдэл, хандалтын тоог харгалзан Редакцын зөвлөлийн үнэлгээгээр шалгаруулна.

ШАГНАЛ:

I байр НЭГ 500,000₮

II байр НЭГ 300,000₮

III байр НЭГ 100,000₮

Бүтээлийг info@news.mn хаягаар “Уралдаанд” гэсэн тэмдэглэгээ хийн илгээх, эсвэл Ньюс агентлагийн байранд дугтуйнд хийн битүүмжилж авчирна.

NEWS Agency

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, City tower, 14 давхар

www.news.mn

75750303

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж