Дугаарын хязгаарлалт зуны цагийн хуваарьт шилжлээ | News.MN

Дугаарын хязгаарлалт зуны цагийн хуваарьт шилжлээ

Хуучирсан мэдээ: 2018.04.16-нд нийтлэгдсэн

Дугаарын хязгаарлалт зуны цагийн хуваарьт шилжлээ

Дугаарын хязгаарлалт зуны цагийн хуваарьт шилжлээ

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан юм. Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг өвөл, зунгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилсөн. Мөн 4 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг зуны хуваарьт шилжүүлж, замын хязгаарлалтыг тэлэхээр болсон. Энэ дагуу 2018 оны дөрөвдүгээр сарын 15-наас /Ням гараг/ дугаарын хязгаарлалт замын бүсчлэлийн зуны хуваарьт шилжээд байна Харин Замын цагдаагийн гүүрийг барих бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах албан ёсны шийдвэр одоогоор гараагүй байна. Иймээс дугаарын хязгаарлалт хуучнаараа үйлчилнэ гэдгийг ЗЦА-наас мэдээллээ.

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2018-04-16 202.70.38.210

Түгжрээг болон утааг 2 дахин багасгая гэвэл зүгээр л зоригтойхон шиг тэгш содгой- гоор
явуулчих. Төр гэж байдаг юм бол хийх юм аа зоригтой хийчихгүй юу гэж дүлэгнээд байгаа юм вэ!!!!!!!!!!!!!

Avatar

зочин 2018-04-16 124.158.111.2

Зуны гэдгээ болих хэрэгтэй. тэртээ тэргүй л дугаар хязгаарлаад ч бөглөрлөө дийлэхгүй байж дээрээс нь гүүр барих нэрээр зам хаах. татвараа багасгавал яадаг байсан юм бэ? бас манайхаас өөр оронд ингэж дугаараар явуулдаг улс байна уу? Такси нэрээр яваад байгаа хүмүүс чинь зам бөглөх нь их байдаг юм биш үү? гэрэл дохионуудаараа зохицуулах арга байхгүй юу?

Avatar

Зочин 2018-04-16 202.21.100.211

Миний санал бас бага тойрогт 2 удаа дугаарын хязгаарлалтыг дэмжсэн.

Avatar

Зочин 2018-04-16 139.59.39.26

Уг нь Бага тойрууд л долоо хоногтоо 2 удаа орохгүй байхаар санал асууж байхад оркууд ойлгосонгүй дээ. Бүгд л бага тойруу өдөр бүр ордог юм байхдаа?

Avatar

Зочин 2018-04-16 202.21.115.82

Зуны хуваарь гэдэг юмаа болимоор юм. Өвлийнх байхад л хангалттай шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж