Исламын дүрвэгч гэр бүл Мьянмарт эргэж иржээ

Хуучирсан мэдээ: 2018.04.16-нд нийтлэгдсэн

Исламын дүрвэгч гэр бүл Мьянмарт эргэж иржээ

Исламын дүрвэгч гэр бүл Мьянмарт эргэж иржээ

Мьянмарын засгийн газраас рохинжа дүрвэгсдээс анхны гэр бүл Бангладеш улсаас эх орондоо эргэн ирсэн хэмээн мэдээлжээ. НҮБ-аас исламын шашны цөөнх рохинжа дүрвэгсдийг Мьянмар эргэн ирэх нь хараахан аюулгүй гэж анхааруулж байгаа аж. Гэр бүлийн таван хүнийг өнгөрсөн амралтын өдрөөр хүлээн авах хуаранд авчирч, иргэний үнэмлэх болон бусад хэрэгслээр хангасан гэж Мьянмарын албаныхан мэдээлжээ. Мьянмарын засгийн газраас исламын шашны цөөнх рохинжа үндэстнийг цагаач хэмээн үзэж, иргэншил олгохоос татгалзсаар ирсэн аж.

Мьянмарын цэргийнхэн өнгөрсөн наймдугаар сард исламын терроризмын эсрэг үйл ажиллагааг рохинжа нарын оршин суудаг Рахинэ мужид явуулснаас 700 мянга гаруй хүн хөрш орнууд руу дүрвэсэн юм. Дүрвэгсдийн зүгээс Мьянмарын цэргүүд болон бусад буддын шашинтнууд Рахинэ мужид хүчирхийлэл үйлдэж, тосгоныг шатаах болсон хэмээн мэдээлж байв. НҮБ-аас Мьянмарын цэргийнхнийг үндэсний цэвэрлэгээ явуулж байна хэмээн буруутгажээ.Үүний хариуд энэ сарын эхээр Мьянмарын засгийн газраас рохинжа үндэсний 10 эрэгтэйг хөнөөсөн хэрэгт буруутган долоон цэрэгт хорих ял оноосон юм.

Эх сурвалж: ВВС

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж