Москва хотын усан сангуудын дэргэд 900 орчим сэрэмжлүүлсэн самбарыг өлгөнө хэмээн хотын захиргаа мэдээллээ. Эдгээр газарт өмнө нь “Мөсөн дээгүүр явахыг хориглоно” гэсэн сэрэмжлүүлэг байсан юм. Харин одоо цаг дулаарч мөс хайлсан учир “Усанд сэлэхийг хориглоно” гэсэн сэрэмжлүүлгээр сольж байгаа юм.
Сэрэмжлүүлгийг аль ч талаас харж болохуйц харагдахаар газар байрлуулж байна.
Сэрэмжлүүлгийн дор яаралтай тусламжийн болон Онцгой албаны аврах ангийн утасны дугаарыг давхар бичжээ.
Москвад нийтдээ 235 хиймэл усан сан байдаг.
Эх сурвалж: РИА НОВОСТИ