Каддафи гэр бүлийн хамт Венесуэлд очиход бэлэн гэв

Хуучирсан мэдээ: 2011.08.19-нд нийтлэгдсэн

Каддафи гэр бүлийн хамт Венесуэлд очиход бэлэн гэв

Ливийн лидер Муамар Каддафи “хүнд өвчтэй”, тэр гэр бүлийнхээ хамт Венесуэлд очиход бэлэн байгаа ба засгийн эрхээ Хууль зүйн сайд Мухаммад Алькамодад шилжүүлнэ гэж Albawaba агентлаг цэргийнхнээс авсан мэдээндээ тулгуурлан дамжуулж байна.

“Өмнөд Африкийн хоёр Airbus онгоц Триполийн олон улсын нисэх буудалд газардсан” гэж тэр эх сурвалж хэлээр уг онгоцнуудаар Каддафийн гэр бүл ба Засгийн газрын зарим гишүүд Венесуэлд очих гэв. Гэхдээ хурандаа Каддафи өөрөө зайлах ганц шаардлагаа гаргасан нь шууд гал зогсоох ба НАТО-гийн цэргийг шууд гаргах тухай гэнэ.

Агентлагийн тэмдэглэснээр Жерба аралд босогчдын төлөөлөгч нартай хэлэлцээр хийсний дараа Каддафи шийдвэрээ гаргасан бөгөөд тэр хэлэлцээрт хожим Уго Чавесийн төлөөлөгч нэгдсэн байна. Өөр нэг эх сурвалжаар Каддафи хүндээр өвчилсөн бөгөөд түүнийг гадаадад эмчлэх шаардлагатай болжээ.

Ш.Мягмар

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж