Газын зурвасыг Израильтай холбосон туннелийг дэлбэлжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.16-нд нийтлэгдсэн

Газын зурвасыг Израильтай холбосон туннелийг дэлбэлжээ

Газын зурвасыг Израильтай холбосон туннелийг дэлбэлжээ

Газын зурвасыг Израильтай холбосон хамгийн урт, гүн туннелийг дэлбэлж устгажээ. Туннелийг зэвсэгт дайчид Израиль руу нэвтрэх зорилгоор барьсан аж. Энэ нь Израилийн цэргийнхний илрүүлсэн хамгийн урт, гүн туннель байсан хэмээн Батлан хамгаалахын сайд Авигдор Лиеберман мэдээлжээ. Туннелийг Хамас бүлэглэл барьсан гэж мэдээлсэн бөгөөд дайралт хийхэд ашиглагдаж байсан гэнэ.

Газын зурваст дайн дэгдсэн 2014 оноос хойш Израилийн албаныхан 30 гаруй туннелийг илрүүлж устгажээ. Өнгөрсөн оноос эхлэн Израилийн цэргийнхэн туннель илрүүлэх тусгай төхөөрөмжийг ашиглах болсон аж.

Эх сурвалж: ВВС

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж