УИХ дахь намын бүлэг долоо хоног бүрийн даваа гаригт хуралддаг. Уламжлал ёсоор хоёр намын бүлэг хуралдаж эхэллээ. УИХ дахь Ардчилсан намын бүлэг Хөдөлмөрийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа бол МАН-ын бүлэг Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн танилцуулга, 2017 оны намрын чуулганы завсарлагаанаар гишүүдийн тойрогтоо ажилласан тайланг сонсохоор төлөвлөжээ.
Хурлын дараа хоёр намын бүлэг хэвлэлийн хурал хийх аж.
Т.НОМИН