“А Луаны зохион бичлэгийн хичээл”

Хуучирсан мэдээ: 2018.04.16-нд нийтлэгдсэн

“А Луаны зохион бичлэгийн хичээл”

“А Луаны зохион бичлэгийн хичээл”

ДЭМБ-ын Нэгдсэн ассамблейн хуралдаан тавдугаар сарын 21-ний өдөр Женев хотноо нээлтээ хийнэ. Тайвань нь “А Луаны зохион бичлэгийн хичээл” хэмээх богино хэмжээний киногоор дамжуулан судасны хоргүй хавдар өвчний улмаас балчир бага наснаасаа эхлэн шаналж байсан вьетнам охинд тайвань бизнесмен сайхан сэтгэлийн гараа сунган, далайн чанад дахь Тайвань оронд нарийн төвөгтэй мэс засал хийлгэхэд дэмжлэг үзүүлж, үүний ачаар охин хөлөө тайруулах аюулаас мултран, амьдралаа цоо шинээр эхлэх боломжтой болсон тухай түүхийг өгүүлжээ. А Луан охин Тайвань оронд чин сэтгэлийн угаас баярлаж талархахын зэрэгцээ энэ ертөнц дээрх хүн бүр түүнтэй адил эрүүл саруул байгаасай хэмээн хүсдэг.

Сүүлийн хагас зуун жилийн турш халдварт өвчинтэй холбоотойгоор Тайвань, тайваньчуудын халуун сэтгэл, Тайванийн сайн чанартай эмнэлэгийн үйлчилгээ болон Тайванийн зүгээс дэлхий дахинаа маш олон хүмүүст сайхан сэтгэлийн үүднээс харамгүй тусламж дэмжлэг үзүүлж байсан тухай үнэн бодит түүхүүдийг дэлхийн өнцөг булан бүрт суугаа олон мянган хүмүүс сайн мэдэх болжээ. Энэхүү богино хэмжээний киноны төгсгөл хэсэгт ДЭМБ-ын дүрэмд заасан хүний эрүүл мэндтэй холбогдох эрхийн тухай дурдагсан бөгөөд “Health for all-Taiwan can help” буюу “Бүх нийтээрээ эрүүл энх байх үйл хэрэгт Тайвань нь тусгамж, дэмжлэг үзүүлэх боломжтой” болохыг онцолжээ.

Та бүхэн “А Луаны зохион бичлэгийн хичээл” богино хэмжээний киног https://youtu.be/9UHZ9SKl9PE цахим хаягаар зочлон үзэж сонирхоно уу. Уг богино хэмжээний киноны монгол хэл дээрх орчуулгыг доор хавсаргав.

“Босоод, ёсолцгооно уу.

Бүгд сууна уу.

Өнөөдрийн бичих зохион бичлэгийн сэдэв бол “Хамгийн сайн хос”

/Руань Ши Луаны дүрд Руань Ши Луань тоглов./

Миний хос ээмэг өглөө бүр төрөл бүрийн сонин содон дуу авиаг сонсдог.

Ээжийн хийж буй амтат хоолны үнэр хамар өөд цоргино.

Хархан нүдэнд минь амьдран суудаг газар орон минь тодрон харагдах агаад үлгэрт гардаг шиг үзэсгэлэнтэй сайхан байх аж.

Хоёр гараараа түмэн зүйлийн ажил хөдөлмөрийг хийж гүйцэтгэж болно эсвэл хоёр гараа хавсран бурханд залбирч ч болно.

Би гоёмсог шинэ гуталтай болохыг маш ихээр хүсч байна.

Учир нь би урьд өмнө нь хэзээ ч гоёмсог шинэхэн хос гуталтай байж үзээгүй.  

Юу гэж хэлэхээ сайн мэдэхгүй байгаа хэдий ч

Би ч бас бусдын адил хоёр хөлтэй.

Гэхдээ өөрийнхөө хоёр хөлөө нэг хүний хөл гэж хэлэхэд хэцүүхэн.

Би хоёр яг адилхан хэмжээтэй гутал өмсөх боломжгүй.

Миний аав, ээж бол хамгийн сайн хосууд

Тэд надад маш их халамж анхаарал тавьдаг гэдгийг би сайн мэддэг.

Тиймээс ч залбирал үйлдэх бүртээ

Бид гурав яг адилхан зүйлийг сэтгэлдээ боддог гэдгийг ч мэднэ.

Заримдаа бидэнд багахан ч гэсэн гайхамшиг, ид шид хэрэгтэй байдаг.

Вьетнамд бүх эмч нар танай охины хөлийг тайрахаас өөр аргагүй гэж хэлдэг байсан.

Гэхдээ үнэн хэрэгтээ бид огтхон ч тэгж зүрхлээгүй билээ.

Манайх байшин, газраа бүгдийг нь зарж, олон ч удаа нүүж байсан.

Эмчилгээний зардал, эм тарианы мөнгө огт хүрэлцдэггүй байлаа.

Манай гэр бүл кофе тариалдаг.

Кофены үрнүүд маань дэлхийн өнцөг булан бүрт хүрч хүмүүст эрч хүч, халуун дулааныг түгээж буйг харсан.  

Вьетнам дахь маш олон тайвань бизнес эрхлэгчид надад туслахаар мөнгө хандивлаж, Тайваньд дэлхийн хамгийн сайн эмчид үзүүлэх, эмчилгээ хийлгэх боломжийг надад олгосон.

Түүний ачаар би эрүүл сайхан хөлтэй болж, гоёмсог сайхан хос гутал өмсөх боломжтой болсон юм.

Одоо миний хөл “төгс сайхан хос” болж чадсан.

Миний хөл, манай гэр бүлийн тариалсан кофены үр бүгд гайхамшиг юм.

Миний бодлоор бүх хос зүйл өөр хоорондоо яг адилхан байдаггүй.

Гэхдээ л аль нэгийг нь умартан хаяж огт үл болно.

Нэг нь урт нөгөө нь богино байлаа ч хамтарч л чадвал хаашаа ч биднийг хүргэж чадна. Би Тайваньд маш их талархаж байна. Даян дэлхийн бүх хүмүүс надтай адил эв эрүүл, сав саруул байгаасай.

/Хамгийн сайн, чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртэх нь хүн бүрийн үндсэн эрхийн нэг билээ. Угсаа гарал, шашин шүтлэг, улс төрийн үзэл баримтлал, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдлын ялгаатай буйгаас үл хамааран эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүн бүр адил тэгш хүртэх эрхтэй гэж ДЭМБ-ын дүрэмд заасан байдаг. Даян дэлхийн эрүүл энхийн төлөөх үйл хэрэгт Тайвань тусламж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна./

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж