Хүүгийн гар утасны сүлжээ нь Айдсын давааны хавьд тасарчээ

Хуучирсан мэдээ: 2018.04.16-нд нийтлэгдсэн

Хүүгийн гар утасны сүлжээ нь Айдсын давааны хавьд тасарчээ

Хүүгийн гар утасны сүлжээ нь Айдсын давааны хавьд тасарчээ

Т.Цогт нь 16 настай бөгөөд дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн 19.20 цагийн орчимд гэрээсээ гараад одоог хүртэл олдоогүй байна. Хүү хамгийн сүүлд Айдсын  давааны хавьд утасны сүлжээ нь тасарсан тухай цагдаагийнхан гэр бүлд  нь мэдээлжээ.

Эрлийн ажиллагаа үргэлжилж байна. Нийслэлийн Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, мөн хүүгийн гэр бүлийнхэн эрлийн ажиллагааг хийж буй аж.  Мөн нийслэлийн бүх дүүрэг, хороодод хүүгийн мэдээллийг хүргүүлжээ.

Өнгөрсөн өдрүүдэд гэрийнхэн нь Төв аймгийн Баянчандмань, Батсүмбэр сумдаар самналт хийж, Айдсын даваа чиглэлд дөрвөн удаа зам дагуу хайлт хийсэн байна. Мөн хүүгийн сурдаг тусгай 55-р сургуулийн багш ажилтнууд Баянзүрх дүүрэг Гачуурт хавиар эрлийг явуулжээ. Хүү гэрээс гарахдаа цэнхэр куртик, женсен өмд, хар гуталтай гарсан юм байна. Хүүг бие бялдрын хувьд эрүүл боловч, аутизмын эмгэгтэй, оюуны хөгжлийн бэрхшээлтэй тул өөрийгөө хамгаалах чадвар дутмаг гэнэ. Тиймээс дээрх хүүг харсан хүмүүс цагдаагийн байгууллагад хандахыг сануулж байна. 

Э.Бурам  

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж