МСМ Группийн John Deere брэнд Дархан хотод салбараа нээнэ | News.MN

МСМ Группийн John Deere брэнд Дархан хотод салбараа нээнэ

Хуучирсан мэдээ: 2018.04.16-нд нийтлэгдсэн

МСМ Группийн John Deere брэнд Дархан хотод салбараа нээнэ

МСМ Группийн John Deere брэнд Дархан хотод салбараа нээнэ

Хөдөө аж ахуйн салбарын тэргүүлэгч John Deere брэндийг МСМ Групп 2014 оноос албан ёсны эрхтэйгээр оруулж ирсэн билээ. Газар тариалан болон хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч John Deere брэнд хэрэглэгч, харилцагчиддаа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ улам ойртуулахаар Дархан хотод шинэ салбараа энэ сарын 20-ны өдөр нээнэ. Газар тариалангийн төв бүс нутгийн нэг болох Дархан хотод байгуулагдах салбар дэлгүүр нь тоног төхөөрөмж, сэлбэгийн худалдаа явуулахаас гадна дуудлагаар засвар үйлчилгээ үзүүлэх юм байна.

Дашрамд дурдахад, John Deere брэнд нь 1837 онд байгуулагдсанаасаа хойш өдгөө дэлхийн 150 гаруй улсад албан ёсны төлөөлөгчөөрөө дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг аж. Түүнчлэн нийт газар тариалангийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн 70 хувийг дангаараа хангадаг төдийгүй хөдөлгүүр үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж