ОХУ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам эмэгтэйчүүдэд хортой байж болох мэргэжлийн жагсаалтыг шинэчлэн гаргажээ. Энэхүү жагсаалтыг эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн онцлогийг харгалзан шинэчилсэн хэмээн яам мэдээллээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн нөхцөл, хамгааллын газрын дарга Валерий Коржийн хэлснээр нөхөн үржихүйн насан дээрээ байгаа эмэгтэйчүүдэд биеийн хүч хэт шаардсан ажил хийх хор уршигтай байж болохыг бодолцон уг жагсаалтыг гаргажээ. “Биеийн хүч шаардсан хүнд хүчир ажил нь эрэгтэй, эмэгтэй аль хүйсийн хүнд муугаар нөлөөлнө. Гэхдээ эмэгтэй хүний гэр бүл болоод нийгэмд гүйцэтгэх үүргийг, ялангуяа хүүхэд төрүүлэх эрхэм үүргийг харгалзан үзэж ийм урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авах шаардлагатай байгаа юм” хэмээн тэр хэлжээ.
Мөн тус яамнаас эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйд хортойгоор нөлөөлж болохуйц бодисын жагсаалтыг удахгүй гаргах ажээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ