Уугуул иргэдийг хамгаалах 10 хөтөлбөр Ямалад хэрэгжиж байна | News.MN

Уугуул иргэдийг хамгаалах 10 хөтөлбөр Ямалад хэрэгжиж байна

Хуучирсан мэдээ: 2018.04.16-нд нийтлэгдсэн

Уугуул иргэдийг хамгаалах 10 хөтөлбөр Ямалад хэрэгжиж байна

Уугуул иргэдийг хамгаалах 10 хөтөлбөр Ямалад хэрэгжиж байна

ОХУ-ын хойд бүс нутгийн уугуул оршин суугчид, үндэсний цөөнхийг хамгаалах 10 хөтөлбөрийг Засгийн газраас хэрэгжүүлж байна хэмээн Ямало-Ненецкийн автономит тойргийн захиргаа өнгөрсөн Пүрэв гаригт мэдээллээ.

Эдгээрээс хамгийн чухал нь эрүүлийг хамгаалах хөтөлбөр ажээ. Ямала-Ненецкийн автономит тойргийн эрүүл мэндийн байгууллагуудын нөөц боломжид үндэслэн шуурхай тусламжийн багуудыг ажиллуулж байгаа юм. Мөн иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж байна. Урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн танин мэдэхүйн хичээлийг нутгийн иргэдийн унаган хэл дээр бэлтгэн хүргэж эхэлжээ. Эрүүлийг хамгаалах хөтөлбөрийн үр дүнд өвчлөл, нас баралтын тоо, тэр дундаа бага насны хүүхдийн эндэгдэл буурчээ.

Дараагийн нэг чухал чиглэл нь боловсрол юм. Ямала-Ненецкийн тойрогт нийтдээ 2000 орчим хүүхэд бага, дунд боловсрол эзэмшиж байна. Цаа бугаа даган эрс тэс ширүүн нөхцөлд амьдардаг энэ нутгийнхны хувьд сургуулийн дотуур байрны асуудал чухлаар тавигддаг. Бага дунд боловсрол олгох болон дотуур байранд амьдрах бүх зардлыг төрөөс даадаг. Холбооны улсын хэмжээний сургалтын хөтөлбөрөөр хичээллэхээс гадна бүс нутгийн онцлогийг харгалзан цаа буга маллах болон загас агнуурын аж ахуйн дадал хэвшлийг олгох тусгай хөтөлбөрийг заадаг. “Нүүдлийн сургууль” төсөл амжилттай хэрэгжиж, олон хүний талархлыг хүлээжээ. Энэ төслийн хүрээнд дотуур байранд амьдран сурах боломжгүй хүүхдүүдэд орчин цагийн чанартай боловсрол олгодог байна.

Бусад хөтөлбөр нь энэ бүс нутгийн уламжилж ирсэн аж ахуйг дэмжих, энэ аж ахуйд түшиглэсэн гар урлалыг дэмжих чиглэлд хэрэгждэг байна.

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-16 66.181.182.138

wind river санаад орчихлоо…

Avatar

Зочин 2018-04-16 103.26.195.228

Аугаа их орос орон ялнааа

Avatar

зочин 2018-04-16 66.181.166.196

худлаа тархи угааж байгаа юм, оросууд бага ястнуудыг үзэн яддаг, бүгдийг архинд живүүлээд дуусгаж байгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж