Гүүрэн зам барихтай холбогдуулж зам хаалаа

Хуучирсан мэдээ: 2018.04.15-нд нийтлэгдсэн

Гүүрэн зам барихтай холбогдуулж зам хаалаа

Гүүрэн зам барихтай холбогдуулж зам хаалаа

Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн зам барих ажлыг эхлүүлж байгаа тул өнөөдөр (2018.04.16) 05:00 цагаас эхлэн “Home plaza” төвийн уулзвараас Нарны зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хаагаад байна.  Иймээс түр замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас жолооч нарт санууллаа. Тодруулбал,  Махатма Гандийн гудамж, “40 жилийн өндөрлөг”-өөс /Соёмботой хөшөө/ Нарны зам хүртэл барьсан түр замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна. 

Гүүрэн зам барих ажил 1.6 жилийн хугацаатай үргэлжилнэ, мөн бусад газруудад авто зам шинээр барих, өргөтгөх, дулааны шугамыг шинэчлэх зэрэг ажил хийгдэх учраас нийт долоон түр зам гаргахаар болсон. Үүнд: 

  1. Махатма Гандигийн гудамжийг нарны замтай холбох 0.41км түр зам
  2. Махатма Гандигийн гудамж-нийслэл хүрээ өргөн чөлөө-Хүннү 222 хорооллын хойд талын авто замтай холбох 0.7км түр зам
  3. Рапид харш хорооллын авто замыг нийслэл хүрээ өргөн чөлөөтэй холбох 15у/м түр зам
  4. Махатма Гандигийн гудамж–нийслэл хүрээ өргөн чөлөөний авто замтай холбох 0.53км түр зам
  5. Нийслэл хүрээ өргөн чөлөө-Удирдлагын академийн хойд талын авто замтай холбох 0.32км түр зам
  6. Хүннүгийн гудамж–Саруул хотхон–Соёолжийн гүүр 0.32км авто зам
  7. 7.Авто замчдын гудамжийг Сэлбэ гол дээгүүр 13-р хорооллын замтай холбох 0.14 км авто замын ажлууд хамаарч байгаа юм. 

 

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж