Ньюс хөтөч: АТГ-ын Олон нийтийн зөвлөл мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.04.15-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: АТГ-ын Олон нийтийн зөвлөл мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: АТГ-ын Олон нийтийн зөвлөл мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 16

 

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 11-13 градус дулаан байна.  

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • Corporate Convention Centre’-ийн Улаанбаатар танхимд МХЕГ, ХААИС, НҮБ-ийн хамтарсан төслөөс ‘Ургамалын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний аюулгүй байдал’ үндэсний форум зохион байгуулна. Тус форумд хилийн болон гүний дотоодын хяналтын ургамал хорио цээрийн улсын байцаагчид болон тариаланчид оролцох юм. Холбогдох утас:91887887, 99171662

  • “Амар” зочид буудалд “Эрүүл мэндийн даатгалын байгууллагын ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөн” болно. Утас: 99903482, 9981-5323

10.00

  • НЗДТГ Б зааланд иргэдэд орон сууцны түлхүүр гардуулна. Холбоо барих утас: 325044, 91113191

11.00

  • Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон Нийтийн Зөвлөл ‘Авлигачдыг илчлэхэд албан тушаалтнуудаас айх хэрэггүй боллоо’ сэдвээр хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Хурал Авлигатай тэмцэх газрын №105 тоотод болно. 

  • Нийслэлийн Хангарьд ордны 14 давхарт 100 айлыг нүүлгэх ажлын хүрээнд тус газарт Барилгын материалын бизнес эрхлэгч иргэдтэй НИТХ-ын төлөөлөгч, 100 айлын нүүлгэх ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга тэргүүтэй ажлын хэсгийнхэн уулзалт хийнэ. 
    Холбоо барих утас: 99190109

11.30

  • ‘Зууны мэдээ’ сонины Үндэсний мэдээллийн төвд ‘Байгаль, соёлын өвийг хамгаалах сан’-гаас дөрөвдүгээр сарын 18-нд Хөшөө дурсгал, дурсгалт газрыг хамгаалах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

12.00

  • MGL-1 Монголын шилдэг тулаанчдын холбоо,SPS HD телевизийн хамтран зохион байгуулж буй MGL-1 Fight Night-2 чансаа ахиулах ээлжит тэмцээний хэвлэлийн хурал Хүннү Моллд болно. 

14.30

  • Замын хөдөлгөөний зохицуулалт, дугаарын хязгаарлалтын шийдвэрийг танилцуулна. Хаана: Home plaza орчимд. Утас: 325044, 91113191, 91100461

 

Төрийн ордон

10.00 

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно

14.00

  • Үндэсний статистикийн хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг Байнгын хороогоор хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.

14.30

  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд болно. 

15.00

  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан ажлын хэсгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно. 

  • Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан Г” танхимд болно. 

  • Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайлантай холбогдуулан хийж гүйцэтгэсэн ажил, өнөөгийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сангийн зарцуулалтыг шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд болно. 

  • Банкны зээлийн хүүг бууруулах зах зээлийн орчныг бүрдүүлэх талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагуудад чиглэл өгөх тухай шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  “Их Эзэн Чингис хаан” танхим болно.

  • Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалангийн өрөөнд болно.

 

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1959.04.16 БНМАУ-ын бурханы шашны төлөөлөл Түвдийн эсэргүүцлийн холбооны эрх мэдэлтнүүд импералист хүчинтэй үгсэн хуйвалдаж, зэвсэгт бослого өдөөн түвдийн лам хуварга, сүсэгтэн олны тайван амьдралыг бусниулсныг шүүмжлэв.

1991.04.15-23 Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд БХЯ-ны сайд, хурандаа, генерал Тай Живэйгийн урилгаар Монголын БХЯ-ны сайд, дэслэгч генерал Ш.Жадамба тэргүүтэй МАА-н төлөөлөгчид Хятадад айлчлав. Энэ нь ойрын 30 жилд МАА-н өндөр тушаалын хүн анх удаа айлчилсан явдал байв.

2013.04.16 Энэтхэгийн Дели хотноо хуралдсан Азийн чөлөөт бөхийн холбооны ээлжит их хурлаас МЧБХ-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Асашёорюү Д.Дагвадоржийг Азийн бөхийн холбооны санхүүчээр сонгожээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж