Монгол хүн хойд туйлд хөл тавилаа /2013.04.20/ | News.MN

Монгол хүн хойд туйлд хөл тавилаа /2013.04.20/

Хуучирсан мэдээ: 2018.04.16-нд нийтлэгдсэн

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

Монгол хүн хойд туйлд хөл тавилаа /2013.04.20/

1950.04.22 Монгол Улсын хоёр дахь ерөнхийлөгч Нацагийн Багабанди энэ өдөр мэндэлжээ.

1959.04.16 БНМАУ-ын бурханы шашны төлөөлөл Түвдийн эсэргүүцлийн холбооны эрх мэдэлтнүүд импералист хүчинтэй үгсэн хуйвалдаж, зэвсэгт бослого өдөөн түвдийн лам хуварга, сүсэгтэн олны тайван амьдралыг бусниулсныг шүүмжлэв.

1961.04.17 1955-1958 онд БНМАУ-д ирж ажилласан БНХАУ-ын 9 дэх ээлжийн ажилчид нутаг буцав

1962.04.20 Монголын Ардчилсан хувьсгалт хөдөлгөөний удирдагчдын нэг, нэрт улстөрч Санжаасүрэнгийн Зориг энэ өдөр мэндэлжээ. Тэрээр 1998 оны аравдугаар сарын 1-2-нд шилжих шөнө бусдын гарт амиа алдсан юм.

1970.04.22 В.И.Ленинийн мэндэлсний 100 жилийн ойг ЗХУ, БНМАУ-д өргөн тэмдэглэв.

1973.04.19 БНМАУ-ын Гэр бүлийн шинэ хууль батлагдав.

1975.04.19 БНХАУ БНМАУ –ын Засгийн газрын хооронд 1975 онд харилцан бараа нийлүүлэх протоколд Улаанбаатар хотноо гарын үсэг зурав.

1983.04.17 БНМАУ-ын “Үнэн сонин”-д Улсын бүрэн эрхийг хүндэтгэх нь хөрш улсуудын зайлшгүй нэг онцлог юм нэртэй нийтлэл гарав. Уг нийтлэлд БНХАУ болон ЗХУ-ын зөвшөлцөөний явцад гарсан ЗХУ-ыг БНМАУ-аас цэргээ татахыг шаардсан нь БНМАУ-ын дотоод бодлогод халдсан хэрэг гэж шүүмжилсэн байна.

1990.04.22 МоАХ, МоАН-аас АИХ-ын тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлд тулган шаардах бичиг илгээжээ. Уг бичигт “НТГ-г Засгийн газрын ордноос гаргах, МоАН-д байр олгох, Ардын түр хурал байгуулах” тухай шаардсан байв.

1991.04.15-23 Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд БХЯ-ны сайд, хурандаа, генерал Тай Живэйгийн урилгаар Монголын БХЯ-ны сайд, дэслэгч генерал Ш.Жадамба тэргүүтэй МАА-н төлөөлөгчид Хятадад айлчлав. Энэ нь ойрын 30 жилд МАА-н өндөр тушаалын хүн анх удаа айлчилсан явдал байв.

1995.04.18 Монголын багш нарын ажил хаялт эхлэв. 100 гаруй сургууль, цэцэрлэгийн 6000 шахам багш, ажилчид хамрагджээ. Ажил хаялтын үед багш нарыг тагнаж, чагнасан гэх шуугиан гарч байв. Есдүгээр сар хүртэл үргэлжилсэн тэмцлийн дүнд багш нарын цалинг 40 хувь нэмэгдүүлж, боловсролын салбарын зарим удирдлагыг огцруулжээ.

1998.04.22 “МҮАН-МСДН-ын Ардчилсан холбоо” эвсэл олонх болсон 1996 оны УИХ-ын сонгуулийн дараа Засгийн газрын тэргүүнээр МҮАН-ын Ерөнхий зөвлөлийн гишүүн М.Энхсайхан томилогдов. Гэвч эвслийг бүрдүүлж байсан намуудын зөрчил, үл ойлголцлоос үүдэн 1998 оны дөрөвдүгээр сарын 22-нд Засгийн газрыг огцруулжээ. М.Энхсайханы тэргүүлсэн Засгийн газар өмч хувьчлал зэрэг реформын шинжтэй томоохон ажлуудыг эхлүүлж чадсан гэдэг.

2011.04.19 “Гал үндэстэн холбоо”, “Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-ийнхөн Сүхбаатарын талбайд морьтой жагсаал хийв.

2013.04.16 Энэтхэгийн Дели хотноо хуралдсан Азийн чөлөөт бөхийн холбооны ээлжит их хурлаас МЧБХ-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Асашёорюү Д.Дагвадоржийг Азийн бөхийн холбооны санхүүчээр сонгожээ.

2013.04.20 Монгол хүн анх удаа Хойд туйлд хөл тавилаа. Уулчин Г.Өсөхбаяр энэ өдөр хойд мөсөн далайг явган туулж, дэлхийн зулай, туйлын 90 градусын цэгт төрийн далбаагаа мандуулжээ.

2013.04.21 Африкийн Нигер улсад нөхрийнхөө хүчирхийлэлд байсан гэх Монгол Улсын иргэн С.Энхмаа хоёр хүүхдийн хамт эх орондоо иржээ.

2015.04.20 Монголбанк нацист Германыг ялсны 70 жилийн ойн баярт зориулан дурсгалын мөнгөн зоос гаргав. Зоосон дээр Москвагийн Кремлийн цамхаг, Эх орны дайны одонг дүрсэлж, “70 лет Великой Победы” гэж бичжээ. 2500 ширхэг үйлдвэрлэсэн зоосон мөнгө 25 грам жинтэй, 925 сорьцын мөнгөөр хийгдсэн, 500 төгрөгийн номинальтай байв.

2015.04.21 Микроавтобусны үйлчилгээ эрхлэгчид буюу Хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны гишүүд УИХ-ын дарга, Ерөнхий сайд, нийслэлийн Засаг дарга нараас шинэ микроавтобус авч өгөхийг шаардаж, жагсаал зохион байгуулжээ.

2016.04.18 УИХ-ын гишүүн Г.Уянга “Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам” байгуулж, анхны хурлаа хийн, мөрийн хөтөлбөрөө хэлэлцэн батлав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-16 124.158.109.140

Энэ сарын энэ өдөрүүдэд нохой, муур, хулгана төрсөн л байх даа, хөөрхий…

Avatar

Зочин 2018-04-16 124.158.109.140

Хойд, урд туйлд хөл тавиад л, тамирчид нь алт мөнгөн медаль аваад л тэр тоолонгоор бидний цалин тэтгэвэр нэмэгдээд л, нээрээ сайхан юм аа..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж