Долоо хоногийн өрнийн зурхай 2018.IV.16-2018.IV.22

Хуучирсан мэдээ: 2018.04.15-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай 2018.IV.16-2018.IV.22

Долоо хоногийн өрнийн зурхай 2018.IV.16-2018.IV.22

Хонь

Урин хаврын уур амьсгал танд эрч хүч нэмж, урам зориг бадарна. Ажил хэргийн байдалд дэвшил гарч, ашиг орлого нэмэгдэнэ. Энэ долоо хоногт  танд шинэ боломж олон гарч ирэх тул ашиглахыг хичээгээрэй. Хайртдаа гэнэтийн бэлэг барьж баярлуулаарай. Ганц бие хүмүүс хайр дурлалтай учирна. Зохистой хооллож, спортоор хичээллэх хэрэгтэй.

Үхэр

Банк санхүү, хөрөнгө оруулалтын салбарт ашигтай ажиллана. Оффисын ажил эрхлэгчдэд залхуу хүрч, ажлын бүтээмж буурах хандлагатай. Хайр дурлалын харилцаа идэвхжиж, хосуудын харилцаа сайжирна. Идэвхтэй  байж, спортоор хичээллэх нь эерэг энерги, эрч хүч бэлэглэнэ. Хорт зуршлаасаа татгалзаж, эрүүл хооллолтын дэглэм баримтлаарай.

Хамтатгах

Ажил дээрх нөхцөл байдал сайжирна. Хүн болгонд өөр өөр байх ч олон хүний цалин хөлс нэмэгдэж, албан тушаал ахих магадлалтай. Хайр дурлалын харилцаанд идэвхгүй байдал үргэлжилнэ. Гэр бүлтэй хүмүүс хүүхдүүддээ анхаарал тавих хэрэгтэй. Гэмтэл авахаас болгоомжлоорой. Зөв зохистой хооллож, биеийн тамир, усан спортоор хичээлэх хэрэгтэй.

Мэлхий

Ажлын байран дээр дүрэм журмыг мөрдөхийг зөвлөж байна. Зөрчилтэй нөхцөл байдлыг шийдвэрлэх оролдлого бүтэлтгүйтэх магадлалтай. Эмчилгээ хийлгэж байгаа бол эмчийн зөвлөгөөг ягштал дагах хэрэгтэй. Хайр дурлал, гэр бүлийн харилцаа хэвийн байна.  Уран бүтээлчдэд онгод сэргэж, шинэ бүтээл туурвих болно. Согтууруулах ундаанаас татгалзахыг анхааруулж байна.

Арслан

Ашигтай санал хүлээж авна. Хайр дурлалын өрнөл таныг гайхшируулна. Ганц бие хүмүүс бүрэг, даруу зан гаргах хэрэггүй. Ажил хэрэгт зоримгоор урагшаа алхаж, боломжийг барьж авах хэрэгтэй. Санхүүгийн байдал сайжирна. Бие тавгүйрхэж, сульдах бололтой. Амин дэм хэрэглэж, спортоор хичээллэх хэрэгтэй.

Охин

Хайр дурлалын харилцаанд үл ойлголцол үүснэ. Ажил мэргэжлийн хүрээнд асуудал гарах магадлалтай. Аливаа нөхцөл байдалд маш хурдан сурч, дасан зохицож чаддаг байх хэрэгтэй. Хөрөнгө оруулалт, бизнесийн гэрээ хэлцэл амжилттай шийдэгдэнэ. Долоо хоногийн сүүлээр аян замд гарч болох юм. Эрүүл мэнддээ анхаарал хандуулаарай.

Жинлүүр

Өөрийгөө хөгжүүлэх, шинийг сурч мэдэх боломж гарч ирнэ. Эдгээр өдрүүд бол өөрийг таньж, мэдлэгээ нэмэгдүүлж, сурч боловсроход тохирсон үе. Ажилдаа хариуцлагатай хандах хэрэгтэй. Танаас шалтгаалан ажил хэрэгт том асуудал үүсч мэднэ. Санхүүгийн байдал тогтворгүй байна. Хэн нэгэнд туслах боломжийг битгий алдаарай. Энэ нь таны сэтгэл санаанд эерэгээр нөлөөлөхөөс гадна хожим ашиг тусаа өгнө.

Хилэнцэт

Ирэх долоо хоногийн ажил эхлэхэд танд эрч хүч дутмаг санагдана. Гэвч ажил хэргийн асуудал сулбагар байдал гаргахаас сэргийлээрэй. Сэтгэл хөдлөлөө хянаж, ажил хэргийн асуудал хурдан хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй. Хайр дурлалд шинэ хүн гарч ирснээр бүхнийг өөрчилнө. Санхүүгийн байдал сайжирна. Эрүүл хооллолтын дэглэм барьж дасгал хийх нь ашигтай.

Нум

Хайр дурлал болон романтик үйл явдал давамгайлна. Ажил хэрэгт олон гайхалтай боломжууд гарч ирнэ. Хамт олон, найз нөхдийн хүрээнд эв найрыг эрхэмлэж, сөрөг сэтгэл хандлагаа дарахыг хичээгээрэй. Мөнгө, санхүүгийн асуудал хүндрэлтэй байна. Гэр бүлдээ цаг заваа зарцуулж, ханьдаа халамж тавиарай. Эрүүл мэндийн байдал сайжирна.

Матар

Эрч хүч сэргэж, амьдралын идэвх нэмэгдэнэ. Хайртай дотны хүмүүстэйгээ цагийг өнгөрөөж, дуртай зүйлсдээ цаг гаргаарай. Ганц бие хүмүүс удаан хугацаанд харилцаатай байж ирсэн нэгэнтэй дотно харилцаа үүсгэх магадлалтай. Ажил хэрэг бүтэмжтэй байх боловч эрүүл мэнддээ анхаараарай. Санхүүгийн алдагдал хүлээж мэднэ.

Хумх

Шинэ долоо хоног тань үр бүтээлтэй шинэхэн тэсрэлтийн эхлэл байх боломж байна. Шинэ хүмүүстэй танилцах, шинэ зүйлийг анх удаагаа туршиж үзэх зэрэг адал явдлаар дүүрэн байна. Ажил хэрэг бүтэмжтэй байж, орлого нэмэгдэнэ. Урьд нь харилцаатай байсан нэгэн эргэж холбогдох нь таагүй нөхцөл байдал үүсгэнэ. Өөртөө цаг гаргаж, гоо сайхандаа анхаарч, биеэ сувилаарай.

Загас

Шинэ долоо хоногт хувийн харилцаандаа анхаарах хэрэгтэй. Долоо хоногийн эхний хагаст таны бүтээлч байдал, овсгоо бусдын анхаарлыг татна.   Ажил хэрэгт багахан саад тулгарах боловч санаачилгатай, идэвхтэй байвал бүх зүйлийг шийдэж чадна. Эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай. Орлого бага зэрэг нэмэгдэнэ. Гэр бүлийн зүгээс анхаарал шаардаж, багагүй зөрчил үүсч мэднэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж