“Экспортын санхүүжилтийн зээл” олгох хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Commerzbank болон Голомт банкны удирдлагуудаас гадна ХБНГУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Пиус Фишер оролцлоо.
Энэхүү гэрээ байгуулагдсанаар манай бизнес эрхлэгчид ХБНГУ болон Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа Хөгжлийн Байгууллагын гишүүн Европын Холбооны улсууд болон Япон, Солонгос, Итали, Америк зэрэг орнуудаас бараа бүтээгдэхүүн тэр дундаа үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, хүнд машин механизм импортлохдоо уян хатан нөхцөл бүхий хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой болж байгаа юм.
Экспортлогч компанийн хувьд 2 байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд цаг алдалгүй санхүүжилтээ авах давуу талтай бол импортлогчийн хувьд хуваарийн дагуу зээлээ төлөх уян хатан нөхцөлийг эдлэх боломжтой.
Экспортын санхүүжилтийн зээлийг ам.доллар болон еврогоор авч болох бөгөөд Голомт банкны хувьд COMMERZBANK-аас гадна Герман, Чех, Щвейцарийн банкуудтай хамтарч энэ төрлийн үйлчилгээг үзүүлж байгаа юм байна.