Дугаарын хязгаарлалтын талаарх санал асуулга дуусчээ

Хуучирсан мэдээ: 2018.04.15-нд нийтлэгдсэн

Дугаарын хязгаарлалтын талаарх санал асуулга дуусчээ

Дугаарын хязгаарлалтын талаарх санал асуулга дуусчээ

Нийслэлийн хаврын бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан авто машины дугаарын хязгаарлалтыг хоёр өдөр болгох асуудлаар санал асуулга явуулж дуусчээ. Тодруулбал, Түгжрэлийг буруулах зорилгоор долоо хоногт нэг удаа дугаарын хязгаарлалттай байсныг хоёр удаа буюу тэгш, сондгойгоор хязгаарлах саналыг хотын захиргаанаас гаргаж байгаа бөгөөд үүнийг иргэдийн санал асуулгаар шийдэх юм. Замын цагдаагийн албан ёсны фэйсбүүк хуудсаар авч буй санал асуулгад оролцсон дийлэнх иргэд дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулахыг дэмжихгүй байгаа аж. Санал асуулгыг дараах хэлбэрээр явуулсан байна.

  • Нэгдүгээр хувилбар буюу сондгой буюу Даваа, Лхагва гаригт 1, 3, 5, 9, 7 дугаараар төгссөн автомашин, тэгш буюу Мягмар, Пүрэв гаригт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж, харин Баасан гаригт Нарантуул, Бөмбөгөр зэрэг томоохон худалдааны төв, захуудыг ажиллуулахгүй байх
  •  Харин хоёрдугаар хувилбар болох Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон хүртэлх хязгаарлалтын бүст Даваа, Лхагва гаригт сондгой буюу 1, 3, 5, 9,7 дугаараар төгссөн автомашин, Мягмар, Пүрэв гаригт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж, Баасан гаригт хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулах

Санал асуулга дөрөвдүгээр сарын 13-ны өдөр дуусч, Хотын дарга С.Батболд ирэх долоо хоногт санал асуулгын дүнг эцэслэн дугаар хязгаарлалт хоёр өдөр үйлчлэх эсэх талаарх албан ёсны шийдвэр гаргах юм байна. 

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж