Дэлхийн залуус Монголд чуулахаар ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.08.19-нд нийтлэгдсэн

Дэлхийн залуус Монголд чуулахаар ирлээ

Монгол соёл, ёс заншилтай танилцаж, “Залуу удирдагчдын чуулган”-д оролцохоор Америк, Япон, Малайз зэрэг дэлхийн 12 орны оюутан залуус манайд ирлээ. “Хүн гүрнээс гаралтай ард түмнүүдийн энхийн их наадам”-ын хүрээнд хэрэгжиж байгаа нийгэмд үйлчлэх 8 төсөл хөтөлбөрийн нэг “Соёлын солилцоо”-нд эдгээр залуус хамрагдаж байгаа юм. Энэ хөтөлбөр нь гадны улс орнуудын соёл, зан заншилтай танилцаж, монгол үндэсний өв соёлоо дэлхийд таниулан сурталчилж, олон улсын оюутан залуустай хамтдаа хөгжих боломж залууст олгодог.


Синх:
Соёлын солилцооны хөтөлбөрт оролцож байгаа залуусын сэтгэгдэл…

2001 оноос манай улсад хэрэгжиж эхэлсэн энэ хөтөлбөрт Монголын 2000 гаруй оюутан залуу хамрагдаж, Америк, Малайз, Филиппин, Орос, Япон зэрэг дэлхийн 10 гаруй оронд 3 сараас 4 жилийн хугацаатай суралцан дадлагажиж байна. Соёлын солилцооны хөтөлбөрт хамрагдаж байгаа залуус МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны арын талбайд “Энхийн цэцэрлэгт хүрээлэн” байгуулж, сургалтад хамрагдана.  Түүнчлэн залуус энхийн наадмын хүрээнд болох “Залуу удирдагчдын чуулган”-д оролцож, Монгол туургатны “XIII зуун” хаадын өргөөгөөр аялан, 10 хоногийн турш адал явдлаар дүүрэн сонирхолтой хөтөлбөрт  хамрагдах юм. Хөтөлбөр энэ удаа “Нэг хүн хүсвэл хүсэл хэвээр үлдэх ч, мянган хүн хүсвэл заавал биелдэг” гэсэн уриатай явагдаж байна.

Соёлын солилцооны хөтөлбөр нь:

Олон Улсын оюутан залуустай хөл нийлүүлэн алхаж хамтдаа хөгжих

Олон Улсын залуусын нэгэн үеийн сүлжээ бий болгож, энх тайванч үзлийг түгээн дэлгэрүүлэх

Даяаршиж байгаа эрин зуунд бусад улс орны соёл, ёс заншлаас суралцаж, монгол үндэсний өв соёлыг дэлхийд сурталчлах зорилготой.

Хөтөлбөрийн албан ёсны нээлт өнөөдөр болж, манлайлагч оюутнууд Монголд ирсэн анхны өдрөө Төв аймгийн Батсүмбэр сумын Түшээ гүний хөндийд байрлах “Мөрөөдөл” зусланг зорилоо. Соёлын солилцооны хөтөлбөрөөр дамжуулан, өнөөдрийг хүртэл 1500 орчим оюутан залуу манай улсад дэлхийн өнцөг булан бүрээс ирээд байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж