Сирид 400 мянган хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2018.04.15-нд нийтлэгдсэн

Сирид 400 мянган хүн амь үрэгджээ

Сирид 400 мянган хүн амь үрэгджээ

Сонирхолтой эдийн засаг булангийн энэ удаагийн дугаарт олон улсын анхаарлыг татаад буй Сири улсын талаарх тоо баримтыг хүргэж байна.

 

  • Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассад 2000 оны долдугаар сараас хойш төрийн эрхийг барьж байна. Түүнээс өмнө түүний эцэг Хафез аль-Ассад 1970-2000 оны хооронд төрийн эрхийг барьсан.
  • Сирид ерөнхийлөгч Башар аль-Ассадыг огцруулахын төлөө эсэргүүцлийн жагсаал 2011 оны гуравдугаар сард эхэлсэн. Жагсаал цуглаан үргэлжилсээр гадаад улс, орнууд хөндлөнгөөс оролцож эхэлснээр иргэний дайны хэмжээнд хүрлээ.

  • 2011 оноос хойш өнгөрсөн хугацаанд Сирийн зөрчил мөргөлдөөнд 400 мянга гаруй хүн амь үрэгджээ.
  • 2018 оны дөрөвдүгээр сарын байдлаар Сири  улсаас дүрвэгсдийн тоо 5.6 саяд хүрчээ.
  • Зөрчил мөргөлдөөн эхэлснээр 2013 онд Сирийн эдийн засаг 45 хувиар агшсан.
  • Зөрчил мөргөлдөөнд Сири улс 2015 оны сүүлч гэхэд 237 тэрбум ам.долларын хохирол амсчээ.

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж