“Монголын Цахилгаан Холбоо” ХК-ийн 40 хувийг  Засгийн газарт худалдана | News.MN

“Монголын Цахилгаан Холбоо” ХК-ийн 40 хувийг  Засгийн газарт худалдана

Хуучирсан мэдээ: 2018.04.15-нд нийтлэгдсэн

“Монголын Цахилгаан Холбоо” ХК-ийн 40 хувийг  Засгийн газарт худалдана

“Монголын Цахилгаан Холбоо” ХК-ийн 40 хувийг  Засгийн газарт худалдана

Хөрөнгийн бирж “Монголын Цахилгаан Холбоо” ХК-ийн 40 хувийг  Засгийн газарт худалдах багцын арилжааг  зохион байгуулахаар боллоо. Засгийн Газар болон БНСУ-ын “Кореа Телеком” ХК-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу дээрх арилжааг Хөрөнгийн биржээр дамжуулан зохион байгуулах аж. 

“Монголын Цахилгаан Холбоо” ХК нь 1921 онд байгуулагдсан Монгол Улсын ууган компани бөгөөд эрх бүхий байгууллагаас олгосон лицензийн хүрээнд төв, орон нутагт улс, хот хоорондын цахилгаан холбоо, интернэт, кабелийн телевиз, лавлах үйлчилгээг үзүүлдэг. Тус компанийн нийт хувьцааны 54,67 хувийг Монгол Улсын Засгийн газар, 40 хувийг Бүгд Найрамдах Солонгос улсын Кореа Телеком компани, үлдсэн 5.33 хувийг Монгол Улсын болон гадаадын иргэд, аж ахуйн нэгж тус тус эзэмшдэг байна. Ийнхүү багцын арилжааг явуулснаар, “Монголын Цахилгаан Холбоо” ХК-ний 94,67 хувийг  Монгол Улсын Засгийн газрын эзэмших боломжтой болох юм.

Т.НОМИН 

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-15 66.181.169.202

Эрчим хүчний үйлдвэр, харилцаа холбоо, банкыг улсын мэдэл байх ёстой.Гэтэл Монголчууд холбоогоо хамгийн түрүүнд Со-д өгч тагнуулын үйл ажиллагаа явуулсан.Одоо эрчим хүнчний заирм үйлдвэрийг хувьчилах нэрээр гадаадын эзэнтэй болгох гэж бодож байна.Банкаа харахад гадаад эзэнтэй аль хэдийн болсон.Үүнээс болж банкны хүү эмх замбараагүй өсөж ард түмэн өрнөөс өрний хооронд амдьрач байна.Үүнийг засах арга хэмжээг хэзээч авахгүй.Одоо газрын баялагаа гадаадын цөлмөгчид дураар нь тавьж өгөх тал дээр маш хатуу хяналттай байхгүй бол Монгол улс мөхлийн ирмэг дээр ирээд байна.

Avatar

Зочин 2018-04-15 119.40.98.26

dundaas n gomboo avchihavuuzai

Avatar

Зочин 2018-04-15 122.201.21.223

сайханбилэг [Хориотой Үг] энд бас холбоотой

Avatar

зочин 2018-04-15 66.181.187.71

чааваас, гадныханд өгч үзээд л, авч үээд л, дундаас идчих гэж оролдоод л, баахан мөнгө алдаад л ,, яана даа

Avatar

зөв бодлого 2018-04-15 145.53.68.69

Өгч үзээд байгаа юм байхгүйээ, монголчууд тэнэг байхдаа өгчихсөн зүйлсээ одоо ухаан суугаад буцааж авах гэж хүсэж байна. Маш зөв.

Avatar

Зочин 2018-04-15 202.21.99.42

Хэнд ч хэрэггүй компаний хувьцааг төрд шахсан СОлонгосчууд хэн нэгэнд авалгил өгсөн тодорхой

Avatar

Зочин 2018-04-15 202.179.24.230

Дампуурлын эхлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж