Путин барууны орнууд олон улсын хуулийг зөрчсөн гэв

Хуучирсан мэдээ: 2018.04.15-нд нийтлэгдсэн

Путин барууны орнууд олон улсын хуулийг зөрчсөн гэв

Путин барууны орнууд олон улсын хуулийг зөрчсөн  гэв

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин бямба гаригт Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай Сирийн нөхцөл байдлын талаар утсаар хэлэлцэж, зөрчил мөргөлдөөнд хоёр орон нэгдсэн байр суурийг баримтлахаар ярилцжээ. Тэд Сирийн дайныг улс төрийн аргаар зохицуулахад анхаарч ажиллах гэнэ.

Үүний зэрэгцээ АНУ тэргүүтэй Барууны орнууд Сирид цохилт өгсөн нь олон улсын хууль дүрмийг зөрчсөн үйлдэл гэдгийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин онцолжээ. Энэ талаар Кремлийн сайтад мэдээлсэн байна.

Сирид химийн зэвсэг хэрэглэж олон хүнийг хордуулсан хэрэгт ерөнхийлөгч Башар аль-Ассадын засгийн газрыг буруутгасан АНУ болон Барууны хэд хэдэн орон бямба гаригт тус улсад агаарын цохилт хийсэн юм.

Эх сурвалж: Reuters

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж