Сирид хүмүүнлэгийн гамшиг нүүрлэлээ

Хуучирсан мэдээ: 2018.04.15-нд нийтлэгдсэн

Сирид хүмүүнлэгийн гамшиг нүүрлэлээ

Сирид хүмүүнлэгийн гамшиг нүүрлэлээ

Францын гадаад хэргийн сайд Жан Ив Ле Дриан Сирийн босогчдод эзлэгдсэн Идлиб хотноо хүмүүнлэгийн гамшиг нүүрлэснийг анхааруулжээ. Тэрбээр тус хотыг Сирийн засгийн газрын армийн цохилт өгөх дараагийн байршил байж магадгүй хэмээн мэдэгдэв. Сирийн баруун хойд хэсгийн Идлиб хотод хоёр сая орчим хүн оршин сууж байгаа аж.  

Түүнчлэн Жан Ив Ле Дриан Сирийн бодит нөхцөл байдлыг ОХУ хүлээн зөвшөөрөхгүй, ерөнхийлөгч Башар аль-Ассадыг шударга бусаар өмгөөлж байгааг зэмлэжээ. Сирийн засгийн газар  2013 онд, дараа нь 2017 онд ард түмнийхээ эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн гэж тэрбээр ярьсан байна.

ОХУ-ын эсэргүүцлийг үл тоон АНУ,  Их Британи, Франц зэрэг холбоотон орнууд цохилт өгч эхэлсэн нь дэлхийн хүчирхэг гүрнүүдийн хооронд болзошгүй дайны аюулыг зөгнөж байна.

Эх сурвалж: Reuters

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж