Ким Жон Ун “Жизель” баллетыг үзжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.15-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун “Жизель” баллетыг үзжээ

Ким Жон Ун “Жизель” баллетыг үзжээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун бямба гаригт Хятадын дипломат Сун Таог хүлээн авч уулзжээ. Тэрбээр Хятадын дарга Ши Жиньпиний мэндчилгээг Ким Жон Унд дамжуулав. Сун Тао тэргүүтэй Хятадын урлаг соёлын төлөөлөгчид Пхеньян хотноо Хаврын нөхөрсөг тоглолтод оролцсон байна. Хятадын ардын баллетын хамтлаг бямба гаригт “Mansudae” театрт Жизель баллетыг тоглож, Ким Жон Ун гэргийнхээ хамтаар үзэж сонирхжээ.

Өмнө нь өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Бээжинд гэнэтийн айлчлал хийж, Ши Жиньпинтэй уулзсан билээ. Энэ нь Ким Жон Ун 2011 онд төрийн эрхийг залгамжилснаас хойших анхны гадаад айлчлал байв.

Эх сурвалж: Reuters

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж