Нийслэлийн ажил 08.00 цагаас эхэлж, нийтийн тээврийн маршрутад өөрчлөлт орно

Хуучирсан мэдээ: 2018.04.15-нд нийтлэгдсэн

Нийслэлийн ажил 08.00 цагаас эхэлж, нийтийн тээврийн маршрутад өөрчлөлт орно

Нийслэлийн ажил 08.00 цагаас эхэлж, нийтийн тээврийн  маршрутад өөрчлөлт орно

Нийслэлийн Засаг даргын захирамжаар төрийн албан хаагчдын ажил дөрөвдүгээр сарын 15-аас буюу маргааш 08.00 цагаас эхэлнэ. Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах үүднээс нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил эхлэх, тарах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан.

Тодруулбал, нийслэлийн хавар, зуны бүтээн байгуулалтыг өрнүүлэх хугацаанд ийм шийдвэр авч байгаа аж. Энэхүү шийдвэр ирэх Даваа гаригаас хэрэгжиж эхлэх бөгөөд төр захиргааны байгууллагуудын ажил тарах хугацаа 17.00 цаг байхаар тогтоожээ. Одоо мөрдөгдөж байгаа захирамжаар нийслэлийн төр захиргааны байгууллагын ажил 08.30 цагт эхэлж, 17.30 цагт тарж байсан юм. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн явах муршрутад өөрчлөлт орсон байна. Тухайлбал, нийтийн тээврийн үйлчилгээний бүх чиглэл өглөөний 6:45 цагт эхний автобус хөдлөхөөр төлөвлөгдсөн байсан. Тэгвэл дээрх зохицуулалттай холбогдуулан хот орчмын болон алслагдсан 17 чиглэлд өглөөний эх авалтын цагийг 5-10 минутаар урагшлуулах зохицуулалт хийгдлээ.

Үүнд :

Д/Д

Чиглэлийн нэр

Эцсийн зогсоолын нэр

Эцсээс хөдлөх цаг

1

ХО:5 “Налайх-Зүүн 4 зам-МУБИС”

Налайх

6:20

2

Ч:3“Зүүнсалаа-Халдвартын эмнэлэг”

Зүүн салаа

6:37

3

Ч:13“Тахилт-Саппоро-3-рэмнэлэг”

Тахилт

6:40

4

Ч:14 “Нарангийн гол-10-р хороолол”

Нарангийн гол

6:40

5

Ч:15 “Нисэх -Сонсголон- 5 шар- 3-р эмнэлэг”

Нисэх

6:40

6

Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис Соосэ-Далангийн зам”

Шадвилан

6:38

7

Ч:28 “Сэлх- 7 буудал- Ард кино театр”

Сэлх

6:40

8

Ч:29 “Сэлбэ амралт-МУБИС-Вокзал”

Сэлбэ

6:36

9

Ч:31 “Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн автобааз”

Улиастай

6:39

10

Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан”

Гачуурт

6:34

11

Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжигарав худалдааны төв”

Нарангийн гол

6:40

12

Ч:59 “ХМК-Офицеруудын ордон”

ХМК

6:38

13

ХО:2 “Шарга морьт-Дүнжингарав худалдааны төв”

Шарга морьт

6:40

14

ХО:3 “Гордок-Дүнжингарав худалдааны төв”

Гордок

6:30

15

ХО:6 “Өлзийт хороолол-120 мянгат”с

Түргэний гол

6:30

16

ХО:7 “Туул тосгон- Биокомбинат- 120 мянгат”

Туул тосгон

6:40

17

ХО:9 “Биокомбинат- Сонсголон – 5 шар”

Биокомбинат

6:40

Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам 937 их, дунд багтаамжийн автобус, троллейбус үйлчилж байгаагаас өглөө 7:00 цагт 298 автобус буюу 32% , 7:30 цагт 730 автобус 78%, 8:00 цагт 897 автобус 96%, 8:30 цагт 925 автобус 99% үйлчилгээнд явж байхаар болсон аж.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж