Сураггүй алга болсон хүүг хайсаар байна

Хуучирсан мэдээ: 2018.04.14-нд нийтлэгдсэн

Сураггүй алга болсон хүүг хайсаар байна

Сураггүй алга болсон хүүг хайсаар байна

Төмөрбаатар овогтой Цогт нь 16 настай бөгөөд дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн 19.20 цагийн орчимд гэрээсээ гараад одоог хүртэл сураггүй байна. Тэрбээр гэрээс гарахдаа цэнхэр куртик, женсен өмд, хар гуталтай гарчээ. Түүнийг алга болсноос хойш ар гэрийнхэн нь цахим сүлжээ, мэдээллийн хэрэгслээр зарлаж Хан-уул дүүргийн нэгдүгээр хэлтэст хүсэлт гаргаснаар нийслэлийн бүх дүүрэгт хайжээ. Гэтэл хүүгийн сураг өнөөг хүртэл гараагүй байна.

Хүүгийн ээж эрэн хайх ажиллагааг эрчимжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг 14 ТББ-ууд нэгдэн холбогдох хууль хяналтын байгууллагад хүргүүлсэн байна.

Мөн Монголын Аутизмын Холбооны зүгээс Онцгой байдлын ерөнхий газар, Хууль зүйн яам, хороо дүүрэг гээд хандаж болох бүхий л газарт албан бичиг хүргүүлжээ. Хүүг бие бялдрын хувьд эрүүл боловч, аутизмын хүрээний эмгэгтэй, оюуны хөгжлийн бэрхшээлтэй тул өөрийгөө хамгаалах чадвар дутмаг гэнэ. Цогт хүү автобусаар зугаалах дуртай бөгөөд гол төлөв Ханын материал -Офицеруудын ордон, Яармагийн чиглэлийн автобусанд сууж явдаг байж.

Тиймээс дээрх хүүг харсан хүмүүс доорх утсаар холбоо барьж, хүүг олоход туслахыг иргэдээс хүсч байгаа аж. Үүнээс өмнө өнгөрсөн онд Зам-Үүдэд сургуульдаа явахаар гэрээсээ гарсан гуравдугаар ангийн сурагч найман настай Б.Сэржмядаг одоог хүртэл ор сураггүй байгаа юм.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж