Заавал аялах газар: Мороккогийн цэнхэр сувд

Хуучирсан мэдээ: 2018.04.14-нд нийтлэгдсэн

Заавал аялах газар: Мороккогийн цэнхэр сувд

Заавал аялах газар: Мороккогийн цэнхэр сувд

Хэрэв та Pinterest юмуу Instagram хуудастай бол Мороккогийн цэнхэр сувд буюу Шефшавен хэмээх үзэсгэлэнтэй хотын талаар дуулсан л байж таарна.

Энэ хотын юу нь хүмүүсийн сонирхлыг тэгтлээ их татдаг вэ гэвэл хотын нэл цэнхэр өнгө. Хот бүхэлдээ цэв цэнхэр биш байлгүй дээ гэж зарим хүн гайхаж магадгүй. Танд гэж хэлэхэд хот нэлдээ цэнхэр өнгөнд умбасан.

Энэ бол Шефшавеныг зорих шалтгаан. Хот үнэхээр үзэсгэлэнтэй бас нэл цэнхэр.

Хот яагаад цэнхэр өнгөнд умбасан бэ?

Исламын шашинтнууд Испани руу зугтаж байсан тэртээ үед 1471 онд Жүүдүүд Риф уулнаа энэхүү гайхалтай хотыг байгуулсан түүхтэй. Шефшавен хот нэл цэнхэр болсонтой холбоотой олон домог яриа бий. Зарим нь Гитлерээс зугтсан Жүүдүүд хотод анх суурьшихдаа хотыг нэлд нь цэнхрээр будсан гэдэг бол шумуулын дайралтаас сэргийлэх үүднээс ингэсэн гэх нь ч бий. Бас гүн цэнхэр далайн өнгийг бэлгэдэж хотын барилга, байшингуудыг цэнхрээр будсан гэх яриа ч бий.

Гэрэл зураг сонирхогчдын дуртай газар

Уулын энгэрт байгуулсан хотыг эргэн тойрны байгалийн үзэмж үнэхээр ер бусын. Хэрэв та Мороккогийн энэ нэл цэнхэр хотод аялахыг хүсч байгаа бол цөөхөн хоног хангалтгүй гэдгийг санаарай.

Мороккогийн цэнхэр сувд хот бол ер бусын тайван, амгалан. Бас бүх зүйл маш энгийн, бас бодитой.

Гэрэл зураг сонирхдог аялагчдын хувьд Шефшавен таны хайж байсан тэр газар яг мөн.

Шоппинг

Шефшавен гар аргаар боловсруулсан арьсан эдлэлээр алдартай. Хотын хар зах хөл хөдөлгөөн багатай, жижигхэн боловч захыг нэг тойрохдоо та хотын гар урлалын онцлогтой бүрэн танилцах болно.

Гэхдээ би таныг Шефшавенд шоппинг хийгээрэй гэж зөвлөхгүй. Учир нь дэлхийн том хотуудыг бодвол алслагдсан энэ жижиг хотод юмны үнэ өндөр. Шефшавен Мороккогийн хамгийн олон жуулчин зорьдог газрын нэг учраас тэр. Харин амарч, зугаалахад хамгийн тохиромжтой газар.

Морокко хоол

Шефшавен бол Мороккогийн хамгийн сайхан хоолтой газар. Уламжлалт хоолнуудаас хамгийн сайныг нь сонгох амаргүй.

Морокко хоолны орц нь шинэхэн жимс ногооноос бүрддэг бөгөөд үйлчлэгчийн сонирхлоор хүссэн орцыг нь хийж өгдөг.

Хотын ресторануудад хамгийн түрүүнд санал болгодог зууш бол бяслагтай салат.  Таван дүүрэн овоолсон бяслаг, газрын самар, үзмээр амталсан энэ салатанд жуулчид маш дуртай. 

Хотын аль нэг кафед тухлангаа, цахим сүлжээнд холбогдож, нутгийн иргэдтэй танилцаж, ярилцах бол Шефшавенд аялагчдын дуртай зүйл.

Касабаланка хотоос Мороккогийн цэнхэр сувд хот руу автобусаар ердөө 6.5 цаг явж очдог. Хот хоорондын автобусны тасалбар 140 морокко дирхам.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж