Орон нутгийн замд халтиргаа гулгаа ихтэй байгааг анхаарууллаа

Хуучирсан мэдээ: 2018.04.14-нд нийтлэгдсэн

Орон нутгийн замд халтиргаа гулгаа ихтэй байгааг анхаарууллаа

Орон нутгийн замд халтиргаа гулгаа ихтэй байгааг анхаарууллаа

Цаг агаарын байдал муудсанаас болж орон нутгийн замуудад халтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон билээ. Өчигдөр оройны байдлаар Дорноговь аймгийн нутгаар хүчтэй цасан шуургатай, Төв, Дундговь, Дархан-Уул, Орхон аймгуудын нутгаар хүчтэй цасан шуургатай байсан. Замын цагдаагийн албанаас мэдээлснээр дараах замууд халтиргаа гулгаа ихтэй, явахад хүндрэлтэй байна.

  • УБ-Өвөрхангай чиглэлийн автозамд Шартын даваа, Бумбатын давааны зорчих хэсэг
  • УБ-Элсэнтасархай чиглэлийн зорчих хэсэг
  • УБ-Арвайхээр чиглэлийн Сонгины ар шил, Эмээлтийн хөтөл, Шар хөвийн дөрвөлж, Уушгийн хөтөл гэх газар
  • УБ-Дархан чиглэлийн Баруун турууны даваа, 52-ын даваа, 60-ын даваа, 124-ын даваа
  • УБ-Мандалговь чиглэлийн Хустайн даваа, Ногоон дов гэх газар

Цэцэрлэг-Тосонцэнгэл, Мөрөн-Улиастай, Улиастай-Алтай чиглэлийн замуудад хоёр талаасаа цасаар хучигдсан тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэх төлөвтэй байгаа тул иргэд та бүхнийг өнөөдөр, маргаашийн хугацаанд онцын шаардлагагүй тохиолдолд хөдөө орон нутгийг зорихгүй байх, зуны дугуйтай тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохгүй байх, мөн тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөл байдалд тохируулан оролцохыг зөвлөж байна.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж