Царайгаар таньдаг камераар сэжигтнийг олжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.14-нд нийтлэгдсэн

Царайгаар таньдаг камераар сэжигтнийг олжээ

Царайгаар таньдаг камераар сэжигтнийг олжээ

Хятадын цагдаа нар царайгаар таних технологи ашиглан, нэгэн концертын үеэр 60,000 үзэгч дундаас сэжигтнийг илрүүлжээ.

Эрэн сурвалжлагдаж байсан эдийн засгийн гэмт хэргийн сэжигтнийг баривчлах үед гэнэтийн явдалд ихэд цочирдсон гэнэ. Хятадад царайгаар таних технологид суурилсан 170 сая ширхэг камерын нэгдсэн систем ажиллаж байна.

Царайгаар таних технологид суурилсан камер сэжигтнийг тасалбар шалгуулах үеэр таньсан бөгөөд түүнийг суудлаа эзлэх үед нь цагдаа нар баривчилжээ.

“60,000 үзэгчийн дундаас цагдаа нар өөрийг барьж чадахгүй гэдэгт итгэлтэй байсан сэжигтэн баривчлагдах үедээ илт цочирдсон байдалтай байсан” хэмээн Наньчан хотын цагдаагийн газрын мөрдөгч Ли ярьсан байна.

Мөрдөгчийн хэлснээр сэжигтэн концерт үзэхээр 90 км-ийн зайтай өөр хотоос Наньчанд очсон байжээ. Хятадад царай таних технологид суурилсан камерын тусламжтайгаар гэмт хэрэгтнийг баривчлах аргыг түгээмэл ашиглаж байгаа ажээ.

Өнгөрсөн наймдугаар сард Шаньдун мужид болсон олон улсын шар айрагны фестивалийн үеэр царай таних технологи бүхий камерын тусламжтайгаар 25 сэжигтнийг баривчилжээ.

Эх сурвалж: bbc

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж