Үндэсний статистикийн газраас Монгол улсын 2018 оны эхний улирлын нийгэм, эдийн засгийн байдлыг /2018.04.12/-ны өдөр танилцуулсан. Улсын хэмжээнд 2018 оны эхний улиралд 18556 эх амаржиж, 18671 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 2014 (12.2%)-өөр, амьд төрсөн хүүхэд 2029 (12.2%)-өөр тус тус нэмэгдсэн байна.
Халдварт өвчнөөр өвчлөгчид 2018 оны эхний улиралд 9591 болж, өмнөх оны мөн үеэс 1948 (16.9%)- аар буурахад гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 997 (55.9%)-гоор, салхин цэцгээр өвчлөгчид 979 (30.7%)-өөр, мөөгөнцөрөөр өвчлөгчид 75 (16.4%)-аар, трихомониазаар өвчлөгчид 155 (12.1%)-аар, сүрьеэгээр өвчлөгчид 44 (4.9%)-өөр буурсан нь голлон нөлөөлсөн байна.
Харин цусан суулгаар өвчлөгчид 355 (81.6%)-аар, тэмбүүгээр өвчлөгчид 72 (4.7%)-оор өссөн байна.
Улаанбаатар хотод 2018 оны гуравдугаар сард ХДХВ/ДОХ-ын 3 тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 255 болсон байна гэж мэдээллээ.
Э.Ариун