Эммануэль Макрон: Сири химийн зэвсэг хэрэглэснээр “улаан шугам”-ыг давсан

Хуучирсан мэдээ: 2018.04.14-нд нийтлэгдсэн

Эммануэль Макрон: Сири химийн зэвсэг хэрэглэснээр “улаан шугам”-ыг давсан

Эммануэль Макрон: Сири химийн зэвсэг хэрэглэснээр “улаан шугам”-ыг давсан

Францын арми АНУ-ын зэвсэгт хүчинтэй хамтран Сирид цохилт өгсний дараа тус улсын Ерөнхийлөгч  Эммануэль Макрон мэдэгдэл гаргажээ.

Эммануэль Макрон “Сирийн арми химийн зэвсэг хэрэглэж, “улаан шугам-ыг давсан учраас би Францын армийн зэвсэгт хүчинд АНУ болон Их Британийн армитай хамтран Сирид хамтарсан цэргийн ажиллагаанд оролцох үүрэг өгсөн. Энэ бол химийн зэвсэг хэрэглэж, энгийн номхон олон иргэд, хүүхэд эмэгтэйчүүдийг хөнөөсөн Сирийн Засгийн газарт өгч буй хариу” хэмээн мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь мэдэгдэл гаргахдаа “Сирид явуулж буй олон улсын цэргийн хамтарсан ажиллагаанд Франц, Их Британи АНУ-ын армийн зэвсэгт хүчинтэй хамтран оролцож байгаа” гэсэн билээ.

Францын ерөнхийлөгчийн албан ёсны твиттер хуудсанд Францын армийн нисэх хүчний цэргүүд Сирид цохилт өгөхөөр хөөрч буйг видео бичлэг тавигджээ.

Эх сурвалж: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж