Дундговь аймгийн Цагдаагийн газрын даргыг чөлөөлжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.14-нд нийтлэгдсэн

Дундговь аймгийн Цагдаагийн газрын даргыг чөлөөлжээ

Дундговь аймгийн Цагдаагийн газрын даргыг  чөлөөлжээ

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа М.Ганбаатарыг энэ сарын 11-ний /2018.04.11/ өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Цагдаагийн хурандаа М.Ганбаатарт Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсээс албаны шалгалт хийхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төрийн албаны тухай хууль, “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг тус тус зөрчсөн нь тогтоогдсон тул Цагдаагийн ерөнхий газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаас дээрх шийдвэрийг гаргасан аж.

Э.Ариун 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж