Монголын бөхийн жудаг ярьдаг бөхчүүд жудаггүй хэрэлдэж байна. Монголын бөхийн холбоо бишээ, Монгол бөхийн өргөөг тойрсон хэрүүл эцэстээ утгаа алдаж, хэн нь яг Бөхийн холбооны тэргүүн нь мэдэгдэхгүй бөөн бантан болж байна.
Гуравдугаар сард болсон “Их эе” хурлаасаа Монголын бөхийн холбооны тэргүүнээр сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ гүйцэтгэх захирлаараа Улсын заан Б.Сайнбаярыг томилсон. Тэгвэл Монголын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас Л.Чинбатад бөхийн холбооны гэрчилгээг нь өгснөөр тэрбээр Үндэсний бөхийн холбооны тэргүүлж, Улсын арслан Д.Мөнх-Эрдэнийг гүйцэтгэх захирлаараа томилсон байна.
Энэ асуудалд хоёр тал өөр өөрсдийнхөө үгүйсгэл, тайлбарыг хийж байр сууриа хэвлэлээр дамжуулан илэрхийлж буй. Тухайлбал, Б.Бат-Эрдэнэ аваргын талаас Ц.Магалжав ‘2017 оны тавдугаар сарын 28-ны өдөр болсон ээлжит бус “Их Эе” хурал нь өөрөө Үндэсний бөхийн холбооны дүрмийг зөрчсөн байна. Дүрмээр бол тэргүүнээр сонгогдсон хүн нь орон тооных байх ёстой гэж заасан байдаг. Гэтэл Л.Чинбат нь орон тооны бус этгээд байна. Энэ хурлаас Цэцдийн зөвлөлийг сонгосон ч Бөхийн холбооны дүрмээ зөрчсөн’ гэж үзэж байгаа учраас Л.Чинбатын тамга, гэрчилгээг хууль бус тооцуулах маргаан үүсгэжээ.
Харин Л.Чинбатын талынхан буюу Х.Баянмөнх аваргын үгээс ‘ Их эе’ наймдугаар их хурлыг Б.Бат-Эрдэнэ даргалж, ард иргэдийн толгойг эргүүлчихлээ. Хуулийн дагуу явах хэрэгтэй. Би Үндэсний бөхийн холбоог албан ёсны Бөхийн холбоо гэж үзэхгүй’ гэсэн хариу тайлбар өгсөн юм.
Ийнхүү “Бөхийн өргөө” тойрон бөхчүүд хоёр хуваагдаад удаж байгаа бөгөөд байшин тойрсон бантан хэр удаан үргэлжлэхийг таашгүй байна.
Б.БАТ
Холбоотой мэдээ